Бидэнтэй нэгд

Нийгэм

Б.Эрдэнэбулган: Хөхний хорт хавдрыг соруулах аргаар эмчилж байна

Нийтэлсэн

УХТЭ-ийн Дүрс оношилгооны төвийн дарга, анагаах ухааны доктор, дэд профессор, тэргүүлэх зэргийн эмч Б.Эрдэнэбулгантай ярилцлаа.

-Олон улсын судалгаа мэдээллээс харахад эмэгтэйчүүдэд тохиолдох хавдруудын дотор хөхний хорт хавдар тэргүүлэх байрыг эзэлж байна. Монголд өвчлөл ямар байна вэ?
-Юуны өмнө хөхний хавдрын талаарх мэдээллийг өгөх нь зүйтэй байх. Хөх, умайн хүзүүний хорт хавдар нь дэлхий нийтийн судалгаагаар сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна. Өвчлөл нэмэгдэхийн хэрээр тухайн өвчинтэй тэмцэх арга барил, эмчилгээний шинэ аргууд бас өөрчлөгдөж, шинэчлэгдсээр байдаг. Ялангуяа, Европын орнууд, Скандинов, Хойд Америкийн бүс нутгуудад хөхний хорт хавдрын өвчлөл өндөр байна. Мөн Европын орнууд гэлтгүй Азийн орнуудад ч гэсэн хөхний хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа нь статистик тоо баримтаас харагдаж байна. Монгол Улсын хувьд хөхний хорт хавдрын өвчлөл нь эмэгтэйчүүдийн нийт өвчлөл дотор V байрыг эзэлж байна. Нэгдүгээрт, элэгний хорт хавдар, ходоод, уушги, умайн хүзүү, хөхний хорт хавдар багтаж байна.

Хөхний хорт хавдар дан ганцхан эмэгтэйчүүдэд бус эрэгтэйчүүдэд ч бас тохиолддог.

-Энэ өвчнийг дан ганцхан эмэгтэйчүүдэд тохиолддог өвчин гэж ойлгоод байдаг. Эрчүүд ч хөхний хорт хавдраар өвчлөх явдал байдаг гэж сонссон. Юунаас болж үүсдэг юм бэ?
-Хөхний хорт хавдрын шалтгаан гэвэл хүйсийн харьцаагаар харилцан адилгүй байна. Өөрөөр хэлбэл, хөхний хорт хавдар дан ганцхан эмэгтэйчүүдэд бус эрэгтэйчүүдэд ч бас тохиолддог. Гэхдээ энэ шалтгаан дотроо 100 хүний нэг эрэгтэй хүнд хөхний хорт хавдраар өвдөх эрсдэл тохиолдож байна гэж үздэг. Мөн нас ахих тусам хөхний хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байна. Хоёрдугаарт, удамшлын өвчин биш ч удамших хандлагатай өвчин гэж үздэг. Хэрэв тухайн хүний эмээ, ээж нь хөхний хорт хавдраар өвчилж байсан бол удамших магадлалтай. Түүнчлэн ажиллах орчноос шалтгаална. Тухайлбал, цацраг туяа ялгардаг орчинд ажиллаж, амьдардаг бол хөхний хорт хавдраар өвдөх эрсдэл өндөр байна. Нэг сонирхолтой судалгаа дурдахад тухайн хүний хөхний хэмжээ төрөлхийн том байх нь хөхний хорт хавдрыг дагуулах эрсдэл өндөр байдаг гэж үздэг. Геополитикийн үүднээс авч үзэхэд европ хүмүүс, махлаг том биетэй, том хөхтэй эмэгтэйчүүдэд энэ байдал түлхүү ажиглагддаг байх жишээтэй. Азийн орнуудад энэ эрсдэл нь харьцангуй бага ажиглагддаг ч сүүлийн жилүүдэд өвчлөл нэмэгдсэн хэвээрээ байна.

-Хөхний хорт хавдрыг бид анзаардаггүй ч амь насанд аюултай өвчний нэг. Тэр утгаараа эмэгтэйчүүдийн гоо сайхны хэрэглээ, биеийн жин, хэт таргалалт, дааврын эм бэлдмэл хэрэглэх нь хавдраар өвчлөх эрсдэл үүсгэдэг гэж сонссон?
-Сүүлийн жилүүдэд хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл нэмэгдэж байгаа хүчин зүйлийн нэг нь таргалалт. Таргалалт бол хүний биед үүсч хуримтлагдсан өөхөн давхарга. Бие таргалахын хэрээр хөх бас томордог. Энэ нь өөрөө эрсдэлийг дагуулдаг. Мөн гадны бус дотоод хүчин зүйлс гэж бий. Тухайлбал, сарын тэмдэг хэт эрт насанд ирэх, эмэгтэйчүүдийн цэвэршилт хэт орой явагдах, оройтож хүүхэд төрүүлэх нь хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж үздэг. Мөн жирэмслэхгүй байх нь бас эрсдэлтэй. Түүнчлэн 2000 оноос хойш гарсан том судалгаануудадд цэвэршилтийн эсрэг эм бэлдмэлүүд Европын улс орнуудад түгээмэл тархсан нь хөхний хавдрыг үүсгэх том хүчин зүйл болж байна гэдгийг дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл, цэвэршилт нь хөгшрөлтийн үйл явцыг хурдасгадаг гэж үздэг учраас цэвэршилтийн эсрэг эм бэлдмэлийг эмэгтэйчүүд их хэрэглэж ирсэн байдаг. Энэ нь хөхний хорт хавдрын өвчлөлийг нэмэгдүүлсэн шалтгаан болсон юм. Дааврын эм бэлдмэл нь эмэгтэйчүүдийн бусад эрхтэн тогтолцоонд сөргөөр нөлөөлж байна. Мөн эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүүний хорт хавдрыг нэмэгдүүлж байна гэж үзсэн учраас энэ эм бэлдмэлийг Европт хэрэглэхийг хориглосон. Гэсэн ч өвчлөл буурахгүй байна. Түүнчлэн архины хэрэглээнээс үүдэн хөхний хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байна гэж үзэж байгаа.

Хөхний хорт хавдар нь хөхний булчирхай дотор хатуу, бэрсүү шиг зүйл үүсдэг онцлогтой. Эмгэг өөрчлөлт, зовиур илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад, мэргэжлийн эмч нарт хандаад оношоо тодруулдаг.

-Хөхний хорт хавдрыг нарийн шинжилгээ өгөлгүйгээр эмэгтэйчүүд гэрийн нөхцөлд өөрсдөө шалгаад мэдэх боломжтой гэдэг. Ямар шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид хандах вэ?
-Хөх биеийн гадна буюу хэнхэрцэгийн гадна талд байрладаг. Гараар шалгаж нягтлах боломжтой эрхтэн. Зарим эмэгтэй хөхөө өөрөө шалгах аргыг сайн эзэмшсэн байдаг. Хөхний хорт хавдар нь хөхний булчирхай дотор хатуу, бэрсүү шиг зүйл үүсдэг онцлогтой. Эмгэг өөрчлөлт, зовиур илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад, мэргэжлийн эмч нарт хандаад оношоо тодруулдаг. Эмэгтэйчүүдийг эрчүүдтэй харьцуулахад эрүүл мэнддээ илүү анхаардаг. Хүйсийн харьцаа, дундаж наслалтын байдлаас харахад ч гэсэн тодорхой харагддаг. Хэрэв хөхөнд ямар нэгэн хөндүүр үүсэх, эмзэглэл төрөх, хатуу зүйл тэмтрэгдэж байвал эрт үзүүлж оношлуулах хэрэгтэй. Гэхдээ энд нэг зүйлийг анхааруулахад хөхний хавдар хэчнээн жижигхэн байхдаа илэрсэн ч хөх нь дотроо маш олон тунгалгийн зангилаатай, булчирхайн судлууд, сүү ялгаруулах сувгуудтай учир үүгээр дамжаад зэргэлдээх тунгалгийн булчирхай руу хурдан тархаж, үсэрхийлэл үүсгэдэг. Өөрөөр хэлбэл, хөхөнд нэг см хавдар үүссэн байхад суганы булчирхай, том хэмжээний судаснуудын зэргэлдээх булчирхай, эгмэн доогуурх булчирхай руу үсэрхийлдэг. Үүгээрээ маш хоруу чанартай. Дөнгөж эхэлж байгаа жижиг хавдар нь үсэрхийлэл өгөх эрсдэл маш өндөр. Зарим жижиг хавдар нь зовиур өгөхгүй, тэмтрэгдэхгүй явсаар хугацаа алдах явдал байдаг учраас эмэгтэйчүүд маань урьдчилан сэргийлэх эмчийн үзлэгт жилд нэг удаа хамрагдаж байх хэрэгтэй.

-Хөхний хоргүй хавдрыг эхэндээ зовиур багатай байдаг гэж сонссон. Ямар тохиолдолд соруулж авах вэ?
-Хоргүй хавдар нь удаан томордог, зовиур, шинж тэмдэг бага өгдөг ч гэсэн зарим тохиолдолд өвдөлтөөр илэрч болдог. Эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдож буй хөхний хоргүй хавдрын үед хөхийг тайрахгүй, хавдрыг соруулж авах эмчилгээний аргыг сүүлийн үед манай багийнхан түгээмэл хэрэглэж байна. Харин бидний туршлагын хувьд, сувгийн нэвчсэн хорт хавдар болон бусад хэлбэрийн хавдрыг соруулж авах эмчилгээний аргыг хараахан нэвтрүүлээгүй байна. Эмчилгээнд удахгүй нэвтрүүлээд явна.

Хөхөө өөрөө тэмтэрч шалгах аргыг сайн эзэмших хэрэгтэй. Энэ аргачлалыг зөвлөмж байдлаар цахим орчинд элбэг байршуулсан байдаг.

-Оношилгоо, эмчилгээний хувьд бид ямар аргыг хэрэглэж байна. Хөхний хорт хавдрыг яаж оношлох вэ?
-Хөхөө өөрөө тэмтэрч шалгах аргыг сайн эзэмших хэрэгтэй. Энэ аргачлалыг зөвлөмж байдлаар цахим орчинд элбэг байршуулсан байдаг. Мөн нас бол өөрөө эрсдэлт хүчин зүйл гэдгийг дээр дурдсан. Тиймээс 40-өөс дээш насны эмэгтэйчүүд жилд нэг удаа эмчийн үзлэг, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байх хэрэгтэй. 40 хүртэлх насны эмэгтэйчүүд гурван жилд нэг удаа эмнэлэгт хандаж урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэж байх ёстой. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд хөхний хорт хавдар их залуужиж байна. Энэ нь эмэгтэйчүүдийн гоо сайхны хэрэглээ, гармоны төрлийн бүтээгдэхүүн зэргээс болж хөхний хорт хавдар нэмэгдэх шалтгаан болж байна. Тиймээс тухайн мэргэжлийн эмчид хандаж, эмнэлзүйн үзлэг хийлгэх хэрэгтэй. Хөхийг тэмтрэх, хоёр хөхний хэмжээ адилхан байна уу, хөхний толгой татагдах шинж тэмдэг ажиглагдаж байна уу эсвэл улайх, хавдах, хөхний толгойноос цус гарах зэрэг зовиур илэрч байна уу гэдгийг сайтар ажиглах хэрэгтэй. Хөхний рентген зураг, хөхний хэт авиан шинжилгээг дээрх зовиур илэрвэл хийлгэх хэрэгтэй. Ямар нэгэн өөрчлөлт гарсан байвал голомтот өөрчлөлтийг тодорхойлох дараагийн шатны шинжилгээ буюу эд, эсийн шинжилгээ авах зэрэг шат дараалсан оношлогоо, шинжилгээнүүдийг хийнэ. Цаашлаад хортой хоргүй хавдрыг шинжлэх нарийн шинжилгээнүүдийг хийж, мэргэжлийн өндөр түвшинд оношилж, эмчлэх боломж манай оронд бүрдэж байна.

CGTN мэдээ15 цаг өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ22 цаг өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ24 цаг өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм2 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм2 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг2 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент2 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр2 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм2 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр2 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр2 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ3 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент6 өдөр өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий6 өдөр өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Эдийн засаг6 өдөр өмнө

Б.Алимаа: Төгрөгийг 100 жилийн өмнө гүйлгээнд гаргасан нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент7 өдөр өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр1 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн