Дэлхий
Японы Төв банк ДНБ-ийхээ төсөөллийг өмнөхөөсөө бууруулав
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминЦар тахлын хоёр дахь давлагаанд өрнөдийн эдийн засгууд цохиулж, зах зээлд болгоомжлол төрүүлсэн нь эдийн засгийн уналтыг гүнзгийрүүллээ гэж Японы Төв банк мэдэгдлээ.
2020 онд эдийн засгаа 4.7 хувиар агшина гэж тооцоолж байснаа 5.5 хувиар агших болгож дордуулснаа зарласан байна. Энэ нь үйлчилгээний салбарын сэргэлт удааширч байгаатай холбоотой гэж тайлбарлажээ. АНУ, Европт цар тахлын халдварын тохиолдол буурахгүй байгаа нь экспортод түшиглэсэн эдийн засагтай Японд эрсдэл болж байгаа аж. Европын зарим оронд нэмж хөл хорио тогтоох шийдвэр хэрэгжиж, цар тахлын нөлөө илүү удаан мэдрэгдэхээр байгаа нь хөрөнгийн зах зээлийг унагаж, эсрэгээрээ иений ханш чангарахад түлхэц үзүүлэх болсон юм.
Харин ирэх оны төсөөллийг сайжруулж, өмнө нь 3.3- 3.6 хувь гэж тооцоолсон байна. Ингэснээр гүн уналтын дараа эрчимтэй сэргэнэ гэх төсөөлөлтэй байна. Энэ хугацаанд Японы Төв банк бодлогын хүүгээ аль болох 0-д ойр барих бодлогоо өөрчлөхгүй гэж мэдэгджээ.