Дэлхий
ОХУ-ын Уфа хотын захирагч Covid-19 өвчнөөр нас баржээ
ОХУ-ын Башкортостаны Бүгд Найрамдах Улсын нийслэл Уфа хотын захирагч Ульфат Мустафин өчигдөр Covid-19 өвчнөөр 61 насандаа таалал төгсжээ.
Тэрбээр коронавирусийн халдвартай нь тогтоогдсоноосоо хойш 35 хоног эмнэлэгт эмчлүүлээд нас барсан байна. Лхагва гарагт Башкортостаны төр засгийн тэргүүн Радий Хабиров уушгийг нь коронавирус ноцтой гэмтээсний улмаас хотын захирагчийн бие маш муу байгааг мэдээлж байжээ.
Пүрэв гарагийн байдлаар Урал-Волгын бүсийн Башкортостанд коронавирусийн халдварын 10,586 тохиолдол бүртгэгдэж, 51 хүн нас бараад байна.
Нийт ОХУ даяар халдварын батлагдсан тохиолдол 1,581,693 хүрч, 27,301 хүн нас баржээ. Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цар тахлын хоёр дахь давалгаа эрчимжсэнтэй холбогдуулан хорио цээрийн дэглэм зарлаж болзошгүй байгааг мэдэгджээ.
Эх сурвалж: Radio Free Europe, ТАСС