Бидэнтэй нэгд

Улс төр

Н.Алтанхуяг: АН-ын гишүүд намайг дэмжвэл би юу ч хийсэн болно

Нийтэлсэн

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж, намын гишүүнчлэл, АН-ын шинэчлэл, ирэх оны төсөв болон бусад асуултад хариулт өглөө. Асуулт, хариултаас товчлон хүргэж байна. 

-Та Ардчилсан Намын гишүүнчлэлээ сэргээх үү. АН-ын даргыг сонгох хурал ирэх сарын 16-нд болох юм байна. Энэ хуралд оролцох уу? 

-Намайг АН-аас гарсан гэдэг буруу ойлголт яваад байдаг. Би МИУС-ийн багшаар ажиллаж байгаад 1990 онд нам, хөдөлгөөний ажилд оролцож эхэлсэн. Би АН-аас гараагүй.

2020 оны сонгуулийн өмнө намайг УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэсэн удирдлагын цөөхөн хүн намаас хассан шийдвэр гаргасан. Тиймээс би өнгөрсөн сонгуульд бие даан нэр дэвшсэн.

Би энэ шийдвэрийг буцааж, залруулах байх гэж бодож байгаа. Яагаад гэвэл манай намын маш олон гишүүн энэ тухай саналыг надад хэлж байгаа. Буруу шийдвэр гаргасан хүмүүс шийдвэрээ залруулах байх.

-УИХ-ын гишүүнээр дахин сонгогдсоныхоо дараа та Ерөнхий сайдтай хамтарч “шударга бусын хонгил”-ыг нураана гэж байсан. Энэ хамтрал хэрхэн явагдаж байгаа вэ?

-Би УИХ-д зүгээр суух гэж орж ирээгүй. Зөв юм хийвэл аль нам нь хамаагүй хамтарна. “Шударга бусын хонгил”-ыг нураахын төлөө хамтарч ажиллаж байгаа. Хуулийг боловсронгуй болгож, нийгэмд шударга ёсыг тогтоож, гэм буруутай хүмүүс хариуцлага хүлээдэг болох чиглэлээр хамтраад явж байна. Шүүхийн тухай хуулийн ажлын хэсэгт намайг оруулсан.

2017 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Монголд “цаг агаар” маш бүрхэг, битүү үүлтэй, ойр хавийн юм харагддаггүй байсан. Тэр үеийг бодоход манан будан бага зэрэг сарниж байгаа. Одоо хэлэлцэх гэж байгаа Шүүхийн тухай хуулиар шүүхийг хараат бус болгох ажил хийнэ. Би үүнд хамтарч байгаа.

-Тантай мөр зэрэгцэн ажиллаж явсан АН-ын гишүүд шүүхээр шийтгүүлэн хоригдож байна. Та энэ дээр ямар байр суурьтай байна вэ? 

-Надаас эхлээд гэрчийн мэдүүлэг авч байсан. Дараа нь сэжигтэн болгосон. Дараа нь яллагдагч болсон. 2017 оны нэгдүгээр сарын 25-нд намайг яллагдагчаар тооцсон. Нэгдүгээр сарын 28 нь АН-ын даргын сунгаанд нэр дэвшигчдийн санал хураалтын өдөр байсан юм. АН-ын даргын сунгааны санал хураалт болохоос гурав хоногийн өмнө намайг яллагдагч гэж цоллосон. Тэр үед айхтар том хонгил ажиллаж байсан. Цаашдаа өрсөлдөж, олон юм ярьж мэдэх хүний эсрэг хонгил ажилласан. Тийм хүмүүсийн нэг нь би, нөгөө нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга.

Одоогийн нөхцөл байдлыг үнэлж хэлж чадахгүй байна. Нэг юмыг баталгаатай хэлэхэд “шударга бусын хонгил” нурсан уу гэвэл үгүй. Толгойг нь л сольсон. Их бие, хөл гараар нь зөндөө юм бий.

-Та АН-ын дарга байсан хүн. Одоо энэ нам сөрөг хүчний үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байна гэдэг шүүмжлэл гардаг. Танай намын шинэчлэлийн асуудал ямар түвшинд явна вэ. Таны үед намын байрыг зарснаас болоод АН одоо өрөвдөлтэй байдалд орчихоод байна. Энэ дээр ямар бодолтой байна вэ? 

-АН-аас УИХ-д 11 гишүүн сонгогдсон. 11-ээс дөрөв нь дахин сонгогдсон. Шинэ гишүүд одоохондоо л ингэж байгаа, удахгүй чангарах байх. Шинэ дээрээ мэдээлэлгүй, чуулган ч эхлээд удаагүй байна.

Би намын байрыг зараагүй. Намын гүйцэтгэх зөвлөл хуралдаж, ерөнхий нарийн бичгийн дарга байсан Ц.Оюундариар ахлуулсан ажлын хэсэг гараад тэр байшинг зарсан. Дуурийн театрын хажуугийн шилэн байшин одоо суурь байгаа. Хожим материалыг нь үзэхэд Улаанбаатар банк авсан байдаг. Дуудлага худалдаагаар долоо орчим тэрбум төгрөгөөр зарсан байсан. Манай нам байргүй биш байртай шүү дээ. Төв шуудангийн урд. Намын том жижиг байх нь байрнаасаа хамаардаггүй юм. Жижиг байранд байхдаа бид ялалт байгуулж байсан. Байр саваа голохоос илүүтэй үнэ цэнэтэй зүйл, ард түмнийхээ төлөө цохилох сэтгэл зүрхтэй байвал нам байртай юу байргүй юу, айлын хажуу өрөөнд толгой хорогдоно уу тэр асуудал биш.

-Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувиар нэг нам ноёрхсон үед чөлөөт зах зээл хөгжих боломжийг хэрхэн харж байна вэ. Засгийн газраас стратегийн хэд хэдэн ордод хувь эзэмших асуудлаар ажлын хэсэг гаргасан. Энэ асуудлыг хэрхэн харж байна вэ?

-Байгалийн баялаг дээр эрэлт, нийлүүлэлт, шударга өрсөлдөөн гэж байхгүй. Үндсэн хуулиар байгалийн баялаг бол бүх ард түмний өмч. Лицензийг нь авсан нөхөр яагаад эзэн нь болчихдог юм. Тийм учраас би Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн явуулж байгаа байгалийн баялаг ард түмнийх байх ёстой гэдэг бодлоготой санал нийлдэг. Харин мөнгө тарааж байгаа нь байгалийн баялагтаа эзэн болж байгаа хэрэг биш. Энэ бол талаар нэг тарааж, гоожуулж байгаа явдал. Төр баялагтаа эзэн байх ёстой. Эзэн болж байна гээд хүн бүрт 50, 100 мянган төгрөг тарааж байгаа нь буруу.

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АН-д эргэн ирж байх шиг байна. Үүнийг хэрхэн харж байна. Та Ц.Элбэгдоржид АН-ыг өгөхгүй тулд нөгөө талд нь зогсох уу? 

-Улс орныг дампууруулж, Монголын ирээдүйг балласан хүмүүсийн нэг гарцаа байхгүй Ц.Элбэгдорж. Би хэн нэгэн хүнтэй зөрөлддөг хүн биш. Би үнэт зүйлийнхээ төлөө алалцдаг хүн.

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг таньд захидал бичиж “андуудаасаа урвасан, олон нөхдийг чинь хэлмэгдүүлж байхад өөрийнхөө төлөө залбираад дуугүй сууж байна” гэсэн байсан. Тэр захидлын талаар?

-Ч.Сайханбилэг захидал бичиж суухаар энд хүрээд ирэх хэрэгтэй дээ. Би эх орноосоо л урвадаггүй хүн. Анд нөхдийн харилцаа бол анд нөхдийн харилцаа. Эх орноо худалдахтай би эвлэрч чадахгүй. Наадахтайгаа найзаараа үлдэх үү, эх орон ард түмэн, үр хүүхдийнхээ төлөө байх юм уу гэвэл би эр орон, ард түмэн, үр хүүхдийнхээ төлөө л байна.

Амьдрал баян. Хүмүүс ирж л байдаг. Явж л байдаг. Найз нөхөрлөл гэдэг өөр асуудал. Эх орон бол язгуур эрх ашиг юм.

-Та ковидын үеийн төсөвт ямар байр суурьтай байна вэ? 

-Энэ удаагийн төсөв ковидын төсөв биш. Ковидын төсөв бол оффис, төрийн яамны барилга барихыг шууд зогсоох ёстой. Хэрэгтэй юманд л мөнгө өгөх ёстой. Гэтэл 18 тэрбумаар яамны байшин босгоно гээд гурван тэрбумыг нь тавьж байгаа нь ковидын төсөв юм уу. Энэ бол хэвийн үеийн төсөв.

Ковид гэдэг нэрээр улсын өрийг нэмэгдүүлж, төсвийн алдагдлыг нэмэгдүүлдэгээ болих хэрэгтэй.

Улсын өр, төсөв мөнгөний талаар хаалттай хуралдаан хийе гэдэг санал гаргасан. УИХ-ын дарга Г.Занданшатар тэр саналын дагуу хаалттай чуулган хийе гэж байна. Яагаад хаалттай гээд байгааг гайхаж магадгүй. Камер байхгүй бол хүмүүс хэвийн горимоор ажилладаг юм шүү. Камергүй орчинд Монгол Улсын эдийн засгийн орчин ямар болчихоод байгаа юм, цаашаа яавал зөв явах вэ гэдгээ яръя гэж байгаа юм.

-Ирэх сард болох намынхаа их хуралд оролцох уу. Намын даргад нэрээ дэвшүүлэх үү. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд дахиад АН-аас нэрээ дэвшүүлэх боломжтой гэж та үзэж байна уу?

-Би АН-аас өөрөө гараагүй. Намайг хассан. Тэр хассан бичгээ хүчингүй болговол би хуралдаа оролцоно. АН-ын гишүүд дэмжвэл би юу ч хийсэн болно.

Нам зохион байгуулалтаа хийгээд явна биз. Хэн ч дэвшсэн яахав дээ.

-Та дэвших юм уу?

-Хэн дэвшихээс л болно.

-Монголын төрд МАНАН бүлэглэл байгаа юу?

-Байж л байгаа. Үзэлцсээр л байна. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төр авсан гэж бодсон чинь хэлэлцээ хийнэ гэж байна. Хулгайч, дээрэмчинтэй хэлэлцээ хийдэг төр байж болох уу. Ингээд харахаар МАНАН бүлэглэл нураагүй юм байна. Нөгөө талдаа хууль хяналтын байгууллагад ч бүрэн гүйцэт цэвэрлэгээ явагдаагүй байна.

-Та төр байгалийн баялгаа мэдэлдээ авах ёстой гэдэг байр суурьтай байгаа юм байна. 2014 онд таныг Ерөнхий сайд байхад Цагаан суваргын ордыг МАК-д өгөхөд та ямар байр суурьтай байсан бэ?

-Миний суурь өөрчлөгдөөгүй. Цагаан суваргын ордын 34 хувийг төр авна гэдэг дээр би Ерөнхий сайд байхдаа гарын үсэг зураад УИХ-д оруулсан. УИХ дээр янз бүрээр ажиллаж байгаад 34 хувийг нь 0 болгосон. Энэ шийдвэрийг МАНАН гаргасан.

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятадын Төв Радио Телевизийн нэвтрүүлгийн үзэсгэлэн Астанад нээлтээ хийлээ

CGTN мэдээ2 өдөр өмнө

Бие даасан технологийн хүч нь улс орны хөгжлийн тулгуур

CGTN мэдээ3 өдөр өмнө

АНУ-ын засгийн газрыг “түүхээс урвасан” гэж шүүмжилсэн байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Дин Шюешян “Бүс ба зам”-ын шинжлэх ухаан, технологийн солилцооны нээлтийн ёслолд оролцов

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад, Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал боллоо

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хоёр гүрний ойлголцол-дэлхийн эдийн засгийн найдвар

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал болж байна

CGTN мэдээ5 өдөр өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр5 өдөр өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр5 өдөр өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент5 өдөр өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий5 өдөр өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм5 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр5 өдөр өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ6 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент1 сар өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн