Бидэнтэй нэгд

Нийгэм

Б.Дөлгөөн: Монголд нүүр ам судлалын үндэсний төв үнэхээр шаардлагатай байна

Нийтэлсэн

Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн захирал Б.Дөлгөөнтэй нүүр ам судлалын салбар болон шүд, эрүү нүүрний төвийн үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй ярилцлаа


-Танай эмнэлэг эрүүл мэндийн даатгалаар үйлчилгээ үзүүлдэг шүд, эрүү нүүрний чиглэлээр дагнасан улсын ганц эмнэлэг. Тийм ч учраас үйлчлүүлэгч маш олонтой, шөнөжин дараалалд зогсон цаг авдаг хүмүүс байсан шүү дээ. Цахимаар цаг олгох үйлчилгээ энэ ачааллыг багасгаж чадаж байна уу?

-Бид шүдний эмчилгээ, эрүү нүүрний мэс засал, согог, гажиг гэсэн дөрвөн чиглэлээр үйлчилгээ үзүүлж байна. Нэг өдөрт ойролцоогоор 300-350 өвчтөнд үйлчилдэг. Нэг эмч 30 минутын зайтай үзлэг эмчилгээ хийж, аль болох олон хүнд үйлчлэх гэж өглөө 08.20 цагаас орой 19.20 цаг хүртэл ажиллаж байна. Нэг сард 7000-8000 хүн, жилд 100 мянган орчим хүнд амны хөндийн эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна. Өмнө нь шүд, эрүү нүүрний төвөөр үйлчлүүлэхийн тулд шөнийн 03.00-04.00 цагаас эхлэн эмнэлгийн гадаа өглөө 09.00 цаг хүртэл дугаарлжж, маш их хэл амтай, эмнэлэг нээгдэнгүүт илүү бяртай чадалтай залуус нь дайрч орно гээд л асуудал, хэрүүл их гардаг байсан. Тиймээс цаг олголтыг цахимжуулсан. Иргэд манай эмнэлгийн цахим сайтаар орж бүртгүүлээд өдөр болгон 20.00 цагаас, цахим хаягаараа нэвтэрч, эмч болон цагаа сонгож үйлчилгээ авдаг болсон.

Иргэдийг олон цаг шөнө дөлөөр дугаарлаж, заримдаа цаг авч чадахгүйд хүрч, маш их бухимдаж, уурлаж, гомдол гаргадаг байсан байдлыг бүрэн зогсоосон. Үйлчлүүлэгчийн бухимдал ч багассан. Гэхдээ нэг сонин тоо хэлье. Судлаад үзэхэд өдөр бүр 3000-4000 хүн манай төвд цаг авах гэж оролдож байгааг олж мэдсэн. Харин бид өдөр болгон 140-150 хүнд шинээр үзлэгийн цаг өгдөг. Энэ хоёр тоог харьцуулахад нийслэлд амны хөндийн эмчилгээ үйлчилгээний хүртээмж ямар байгаа нь тодорхой харагдана. Үйлчилгээгээ илүү хүртээмжтэй болгохын тулд ахмадууд давуу эрхтэй үйлчлүүлж, цахимаар цаг авахгүйгээр өөрийн биеэр ирж бүртгүүлээд, бүртгүүлсэн дугаарынхаа дагуу үйлчлүүлдэг өдөртэй болсон. Бага насны хүүхдүүдийг буюу 12-оос доош насны хүүхдүүдийг пүрэв гарагт давуу эрхтэй үйлчлүүлдэг болгохоор төлөвлөж, цахим системтэй уялдуулахаар ажиллаж байна. Мөн манай эмнэлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үйлчилдэг бэлтгэгдсэн хоёр эмч ажилладаг. Тэд мөн давуу эрх эдэлдэг, асран хамгаалагч нь өмнөх өдөр нь ирж цаг авснаар үйлчилдэг.

-Шүдний цоорлоос гадна шүд, амны хөндийн ямар ямар өвчин элбэг тохиолддог вэ. Шүд өвдөх нь хэр их сөрөг нөлөөтэйг сайн тайлбарлаад өгөөч?

-Шүдний өвчин бол нян бактерийн гаралтай үрэвсэл гэсэн үг. Бие дотор байдаг нянгуудаас хамгийн хор уршигтай хамгийн аюултай нь амны хөндийд байдаг. Нянг амны хөндийд байхад нь эмчилж, устгаж чадахгүй бол цаашаа чухал эрхтнүүд рүү дамждаг. Буйлны үрэвслээс болж чихрийн шижин, зүрх, судасны өвчин, чих хамар хоолой, амьс­галын замын өвчнүүд, ходоод, зөнөх, жирэмсний хүндрэл, бэлгийн сулрал, тархины идээт үрэвсэл гээд 200 гаруй өвчний суурь шалтгаан болдог. Амны хөндийн эрүүл ахуй бүх л биеийн эрүүл мэндтэй холбоотой учир тусад нь авч үзэж болохгүй. Шүдний цоорлын хүндрэлээс эрүү, нүүр орчмын идээт үрэвсэл буюу буглаа, нэвчээс үүсдэг. Жилд 5000-6000 хүн шүдний хүндрэлээс болж унтуулгатай хагалгаанд орж, 5-6 хүн нас бардаг нь үнэхээр харамсмаар. Эх нялхас дээр жилд 1000 хүүхэд шүднээс болж яаралтай хагалгаанд ордог. Сая гэхэд цэрэг татлагад 1000 залуу орж гэнэ. Тэр олон хүн дундаас нэг ч эрүүл шүдтэй хүн байхгүй байна гээд л бодчих. Бүр нэг залуугийн нэг биш 2-8 шүд нь цооролтой байж. Амны хөндийн эрүүл бус байдал нь хоол идэх, юм уух, ярих, инээх, уурлах, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, нийгэмшихэд шууд нөлөөлдөг. Ямарваа нэг байдлаар амны хөндийд таагүй мэдрэмжтэй, өвчилсөн байгаа хүн чөлөөтэй ярихаасаа санаа зовдог, нийгмийн оролцоо буурдаг, гоо сайханд сөрөг нөлөөтэй. Амны хөндийн эрүүл мэнд нь тухайн хүний нийгэм дэх байр суурийн илэрхийлэл ч болдог.

-Таны ярианаас сонирхоод асуухад жирэмсэн үед шүд их өвддөг, гэхдээ шүдээ хамаагүй эмчлүүлж болохгүй гэж зөвлөдөг эмч нар бий. Шүдний өвчин жирэмсний хүндрэлийн нэг шалтгаан болдог гэхээр яах ёстой юм бол?

-Жирэмсэн үед амны хөн­дийн үрэвсэл илүү хурдан даам­­жирдаг, хүндэрдэг учраас харин ч эсрэгээрээ шүдээ бүрэн эмчлүүлж, эрүүлжүүлэх ёстой. Амны хөндийн хүнд хэлбэрийн өвчин нь цаг хугацаанаас өмнө дутуу төрөх, ургийн гаж хөгжил­тэй шууд холбогддог. Манай эмч нар жирэмсний үеийн үзлэгт хамрагдаж байгаа охид бүсгүйчүүдийн амны хөндийн эрүүл ахуйг онцгой анхаарч цаг тухайд нь эмчлүүлж байхгүй бол, хүндэрч ирдэг тохиолдол их гардаг. Үүнийг дарга нар мөн л анхааралдаа авах хэрэгтэй том асуудлын нэг. Энэ өвчнөөс болж эхийн эндэгдэл ч гарч байсан удаатай.

-Шүдний өвчнийг бууруулж, урьдчилан сэргийлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ. Салбарт нь ажиллаж байгаа хүний хувьд та нэгийг боддог л байх?

-Өнөөдөр Монгол Улсын нүүр ам судлалын салбарын бодлого хаягдсан. Үүний нотолгоо нь судалгаагаар ч, амьдрал дээр ч бараг хүн болгоны шүд цооролтой байгаагаар нотлогдож байна. Энэ салбарыг уул нь тусгайлан дагнаад мэргэжлийн хүмүүс нь удирдаад аваад явах ёстой юм. Даанч тийм байгууллага алга. Эх нялхсын төв, нийгмийн эрүүл мэндийн төв, халдвартын төв гээд байдаг. Тэнд салбарынхаа бүх шаардлагатай судалгаа шинжилгээнүүдээ хийгээд, салбарын бодлогод нөлөөлөөд, зөвлөмж гаргаад, тэр бүхнийг нь ЭМЯ батлаад явдаг. Үүнтэй адил бодлогоор салбарыг нэгтгэх Нүүр ам судлалын төв гэсэн байгууллага яалт ч үгүй дутагдаж байна. Одооныхоор бол ЭМЯ-ны нэг мэргэжилтэн бүхэл бүтэн нүүр ам судлалын бодлогыг хариуцаад явдаг. Тэр мэргэжилтэн нь өөр бас олон асуудлыг хариуцдаг, мэдээж маш завгүй хүн байгаа. Нэг мэргэжилтэн биш бүхэл бүтэн байгууллага энэ салбарын бодлогыг авч явах ёстой гэж хардаг.

-Нүүр ам судлалын сал­барын бодлого хаягдсан гэвэл асуудал шүү. Та энэ тал дээр нэг тодорхой жишээ хэлээч?

-Одоогийн тогтолцоо явах­гүй байгаа нь судалгаагаар батлагдана. Монгол Улсад шүд цоорлын өвчин хүүхдүүдийн дунд 97 хувь, томчуудад 85-95 хувьтай байна. Нэг хүнд гурваас дөрвөн цоорол байгаа гэсэн судалгаа бий. Бүгдээрээ шүдээ муу угааж байна гэж тайлбарлах амархан. Харин миний харж байгаагаар нийгмийн урьдчилан сэргийлэх бодлого нь дутагдаад, хувийн эмнэлгийн лобби нь их болсон. Тэр цоорлыг бий болгож байгаа шалтгаан нь тэр хүний боловсрол, орлого, нийгмийн давхарга, хоол хүнс, ус, хувь хүний зан үйлтэй холбоотой нь үнэн. Нүүр ам судлалын эмч нарын зүгээс байгууллагаа төлөөлөөд ярихад шүдийг зөвхөн ломбодоод явуулах биш, шүдтэй нь ажиллах биш харин хүнтэй нь ажиллаж зан үйлд нь нөлөөлөхийг зоримоор байна. Ломбо тавиад буцаагаад байхаар тэр хүний зан үйл өөрчлөгдөхгүй учраас хэдэн сарын дараа дахиад л өөр шүд нь цоороод ирнэ гэсэн үг. Энэ үзэгдэл нь магадгүй хувийн эмнэлэгт бол ашигтай харин бидэнд ашиггүй. Нийгэм тэр чигээрээ өвдчихөөд байхад, хэн ч урьдчилан сэргийлэхийн талаар ярихгүй юм. Гол нь бид шүдний өвчний шалтгаантай нь ерөөсөө тэмцэхгүй байна. Энэ асуудлыг төр засаг нь анхааралдаа авч, зоригтой шийдвэр гаргахгүй бол шүдний өвчин манай улсад улам л ихсэх болно.

-Шүдний цоорол тухайн хүний зан үйл, арчаатай байдал­тай шууд холбоотой гэж та хэллээ. Тэгвэл зан үйлийг нь яаж өөрчлөх үү. Мэдээж өөрөөс их шалтгаалдаг учраас л бусад хүн өөрчлөхөд хэцүү байгаа байх?

-Хүний зан үйлийг өөрчлөхөд зөвхөн мэдээлэл өгөөд хангалт­гүй. Шүдний цоорлыг бий болгодог гол зүйл бол сахарын хэрэглээ. Сахарын хэрэглээг багасгах хэрэгтэй. Том хүнээс илүү хүүхдүүдийг илүү анхаарах хэрэгтэй. Жишээлбэл, зарим өндөр хөгжилтэй оронд сургуулиудад сахартай бүтээгдэхүүн заруулахгүй байх бодлого баримталдаг. Үүнтэй адил Монголд ЕБС болон сургуулийн эргэн тойронд нь олон төрлийн ундаа, жүүс, элдэв чихэр шоколадыг заруулмааргүй байна, ядаж хязгаарламаар байна. Ундаа, жүүс, чихрийн рекламуудыг олон нийтийн сувгуудаар цацахыг багасгах хэрэгтэй гэх мэт бодлогын шийдвэр гаргах хэрэгтэй. Мөн бага ангийн хүүхдүүдэд өдрийн хоолны дараа сургууль дээр нь шүдийг нь угаалгадаг болгочихмоор санаг­даад байдаг юм. Ер нь сургуулийн тогтолцоогоор дамжиж хүүхдүүдэд хүрэх хэрэгтэй юм байна лээ.

Нөгөө талаас нүүр ам судлалын эмч нарт үйлчлүүлэгчийнхээ шүдний зан үйлд анхаарах цагийг нь гаргаж өгмөөр байна. Тусламж, үйлчилгээний гол философи нь эмчилгээ биш урьдчилан сэр­гийлэх болгомоор байна. Эрүүл мэндийн боловсрол, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, зан үйлд нь нөлөөлөх сургалтын багц үйлчилгээг хүн болгонд хүргэдэг, эмчилгээний нэг чухал хэсэг болгож төлөвлөөд, тэр зардлыг нь ЭМД-д тусгаж өгвөл том үсрэлт болно. Том хүнээ больё гэхэд ядаж хүүхдүүдээ анхаармаар байгаа юм. Ер нь шүдээ бүрэн угааж байгаа эсэхийг нь туршиж шалгаад өөрт нь харуулаад, дахиж угаалгаад заагаад явахад буруу юм байхгүй.

“Тендерээр Хятадын муу тоног төхөөрөмжүүд орж ирдгийг нуултгүй”

-Асуудал бол их юм аа. Тэгвэл нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн үйлчилгээний үнэ тариф ямар вэ. Иргэд харьяалал харгалзахгүй даат­галаараа үйлчлүүлнэ биз дээ?

-Тийм ээ. 2019 оны арван­хоёрдугаар сард батлагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар даатгалд хамрагдсан иргэн манай төвөөр сард хоёр удаа үнэгүй үйлчлүүлэх эрхтэй. Сард 68 мянган төгрөгийн үйлчилгээ авах эрхтэй. Энэ үйлчилгээг үнэлэхдээ 2017 оны Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар “Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын нэмэлт болон төлбөртэй тусламж үйлчилгээний төлбөрийн жишиг хэмжээ”-г тогтоосны дагуу үнэлнэ. Жишээлбэл, шүдний өнгөц ломбо 15 мянга, гүн бол 20 мянгаар үнэлсэн байдаг. Энэ бас нэг асуудал шүү. Өнөөдрийн зах зээлийн өртөгтэй нийцэхгүй байгаа. Хувийн шүдний эмнэлгүүдэд 50-100 мянгаар үзүүлдэг үйлчилгээг манай эмнэлэг 15-20 мянган төгрөгт багтааж чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой гэсэн үг. Амьдрал дээр хэрэгжих боломжгүй бас нэгэн тушаал. Анагаах ухааны бусад салбартай харьцуулахад бид тоног төхөөрөмж, өндөр өртөгтэй материалыг үйлдэл болгондоо хэрэглэдэг. Эмчилгээ үйлчилгээний чанар болон хүртээм­жийг алдуулахгүйн тулд энэ тариф өөрчлөгдөх шаардлагатай байгаа. 2017 онд баталсан энэ тушаалыг өөрчлөгдөхийг нь одоог хүртэл хүлээж л байна.

-Ингэхэд танай эмнэлгийн үйлчилгээний чанар хэр вэ?

-Бид ямарваа нэгэн сан­хүүгийн ашиг сонирхолгүйгээр олон улсын эмчилгээний чанар, удирдамжийн дагуу өвчтөнд шаардлагатай эмчилгээг хийхийг зорьдог. Үйлч­лүүлэгчдээс судалгаа авахад эмч нарын чадавхи, эмчилгээнд авч байгаа сэтгэл ханамж 97-99 хувьтай гардаг. Үүгээрээ бид бахархдаг. Ганц асуудал нь манай эмнэлгийн хүртээмж хангалтгүй байна. Хүртээмжээ нэмэгдүүлэхийн тулд орон тоогоо нэмэх хүсэлт гаргадаг боловч улсын төсвөөс шалтгаалж орон тоог нэмэх боломжгүй гэсэн хариулттай тулгардаг. Нүүр ам судлалын салбарт тулгамдаж буй нэг асуудлыг шулуухан хэлэхэд ашиг хөөсөн, маш өндөр төлбөртэй эмнэлгүүд байхад, нөгөө талд нь боломжийн үнэтэй ч чанарын шаардлага хангахгүй олон эмнэлэг байх шиг байна. Үүнээс болоод хаана хандахаа мэдэхгүй төөрсөн, эргэлзсэн үйлч­лүүлэгчид манайхыг зорьж ирдэг.

-Тоног төхөөрөмжийн шинэчлэл яаж хийгддэг вэ?

-Тоног төхөөрөмж асуудалтай байна. Улсын байгууллагын хувьд Тендерийн хуулийн дагуу бид хэрэгтэй тоног төхөөрөмжөө дээшээ захиалдаг. Өөрсдөө тоног төхөөрөмжөө хайж явахгүй нь амар. Гэхдээ нааш хамгийн хямд үнэтэй, хамгийн чанар муутай тоног төхөөрөмжүүд л орж ирж байна. Нуух юм алга. Ерөөсөө Хятадын муу тоног төхөөрөмжүүд орж ирдэг. Эдэлгээ даахгүй, хэдхэн сар ашиглаад эвдэрчихдэг. Дахиж авах хэцүү, авахгүй байх хэцүү, үйл ажиллагаа саатаж, зарим эмчилгээгээ зогсооход хүрдэг. Манайх ачаалал ихтэй байгууллага учраас тоног төхөөрөмж өдөржин ажилладаг, элэгдэл ихтэй. Эрүүл мэндийн салбарт гаргасан бодлогын буруу шийдвэрүүдийн хор нөлөө нь шууд үйлчлүүлэгчдийн эрүүл мэндтэй холбогддог учраас чанартай сайн тоног төхөөрөмж авдаг болмоор байгаагаа хэлье.

-Манай улсад хүүхдийн шүдний өвчин маш их байгааг хоёулаа цухас ярилцсан. Тэгвэл хүүхдийн шүдний эрүүл байдал эцэг, эх, асран хамгаалагчтай нь салшгүй холбоотой. Хүүхдийн шүдийг арчилж, хамгаалах тухайд зөвлөгөө өгөөч?

-Амны хөндийн өвчнийг насан туршийн өвчин гэж хэлж болно. Хэрвээ та бага насандаа ямар нэг шалтгаанаар цооролтой, амны хөндий өвчлөлтэй бол насан туршдаа цооролтой явах магадлал өндөр. Амны хөндийн эрүүл бус байдал нь хүүхдүүдийн оюун ухааны чадамж, эрүүл бойжилтод сөргөөр нөлөөлдөг. Шүдээ арчилж чадалгүй цооруулсан бол насанд хүрсэн хүний хувьд 100 хувь тэдний буруу. Харин хүүхэд бол өөр. Шүдийг нь эцэг, эхчүүд, асран хамгаалагчид хайрлаж хам­гаалах хэрэгтэй. Олон улсад хүүхдийн шүдний цоорол, амны хөндийн өвчин нь эцэг, эхийн боловсролын түвшин, тухайн өрхийн орлого, хаана, ямар газар амьдардаг, нийгмийн түвшин зэргээс шалтгаалдаг гэсэн судал­гаа байдаг. Тэгэхээр бага орлоготой өрхийн хүүхдүүдийн шүд хаягдаж байгаа юм. Хүүхдийн шүдийг эрүүлжүүлэхэд эцэг, эх анхаарч чадахгүй бол хувийн эмнэлгүүдэд явагдсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” аян шиг нөлөөллийн аян, үндэсний хэмжээний бодлого хэрэгтэй.

-Ярилцлагынхаа төгсгөлд уншигчдад зөвлөгөө болгоод асуухад шүдний цоорлоос сэргийлэхийн тулд өдөрт аль болох олон удаа шүдээ угаах хэрэгтэйг бүгдээрээ мэддэг. Гэвч үүнийг сайн хэвшүүлж чадах­гүй байгаа. Тэгэхээр ядаж ямар оо хэрэглэх ёстой вэ?

-Амны хөндийн өвчин, ялангуяа цоорлоос урьдчилан сэргийлэх боломжтой нэг том нөлөөлөх хүчин зүйл нь фтор. Фтор нь шүдний пааланг бэхжүүлдэг. Цоорол гэдэг бол шүдний паалан нянд эдэгдээд бүрэн бүтэн байдал нь алдагдана гэсэн үг. Тэгэхээр фторыг усаар дамжуулж хангалттай авдаг иргэдийн шүдний цоорол бага байдаг. Олон улсын байгууллагаас нэг литр усанд 1 мг фтор агуулагдаж байвал сайн гэж үздэг. Харин Монгол Улсад ус газар газраа өөр. Фтор 0.3-0.7 миллиграммын хооронд хэлбэлздэг гэсэн мэдээлэл байна. Тэгэхээр бид уснаасаа хангалттай хэмжээний фтор авж чаддаггүй. Энэ нь хүн амын дундах цоорлын хэм хэмжээнээс ч харагдаж байна. Тиймээс иргэд фтортой оо хэрэглэх, фторын түрхлэг түрхүүлж шүдний паалангаа хамгаалах хэрэгтэй. Бактерийн эсрэг гэхээсээ илүү фтортой оо таны шүдийг илүү хамгаалж, бэхжүүлдэг бодистой юм шүү. Бодлогоор харин усан дахь фторын хэмжээг олон улсын байгууллагуудын зөвлөж буй хэмжээнд нь хүртэл нэмж болох эсэх талаар мэргэжлийн хүмүүстэй нь зөвлөлдөж, судлах сэдвүүдийн нэг гэж боддог.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа