Эдийн засаг
“Их 20”-ийн Сангийн сайд нарын уулзалтаар зээлд хөнгөлөлт үзүүлэх асуудлыг хэлэлцэнэ
“Их 20”-ийн Сангийн сайд, Төв банкны тэргүүн нарын хурал ядуу орнуудын зээлийн бүтцийг өөрчлөх, хөнгөлөлт үзүүлэх асуудалд голлон төвлөрөхөөр байна. Энэ удаагийн хурал нь жил болгоны XI сарын 21-22-нд болдог “Их 20”-ийн Засгийн газрын тэргүүн нарын хурлаас яг долоо хоногийн өмнө болж байгаа юм. Дэлхийн банкны Ерөнхийлөгч Дэвит Малпасс БНХАУ-ыг өрийн хөнгөлөлт үзүүлэх асуудалд оролцоотой байхыг уриалж байсан. Тус улс нь энэ онд төлөгдөх ядуу буурай орнуудын зээлийн 60 хувийг олгосон байгаа юм. Өрийн эргэн төлөлтийг царцаах, хөнгөлөлт үзүүлэх энэхүү санаачилгад нэгдэхээр БНХАУ тохироод байна.