Covid-19

АНУ-д “Covid-19”-ийн халдварын тохиолдол 70.9 мянгаар нэмэгдэж, 9 сая 473 мянга хүрэв

Нийтэлсэн

АНУ-д “COVID-19”-ийн халдварын шинэ тохиолдол хоёр өдөр дараалан 100 мянга орчим шинэ тохиолдол бүртгэгджээ. Үүнээс хойш шинэ тохиолдлын тоо буураад байна.

АНУ-ын Халдварт өвчин судлалын хүрээлэнгийн тэргүүн Энтони Фаучи “Тархалт нэмэгдэж байгаагаас ирэх хэдэн долоо хоногт нөхцөл байдал хүндэрч болзошгүй” гэж анхаарууллаа.

Тархалт намжихгүй бол хэсэгчилсэн хөл хориогоо сунгахад хүрнэ гэж Их Британийн Засгийн газрын сайд мэдэгдлээ.

Европын эрх баригчид хязгаарлалтын арга хэмжээгээ чангатгаж байна. Бельгид үндэсний хэмжээнд хоёр дахь удаагаа хорио цээрийн дэглэм тогтоолоо. Германы Гадаад хэргийн сайд “COVID-19”-ийн халдварын тохиолдол нэмэгдсэн ч хил гаалиа хаахгүй гэж мэдэгдсэн.Швейцарын санхүүгийн төв бөгөөд НҮБ-ын агентлагууд байрладаг Женевт энэ сарын 29-нийг дуустал хэсэгчилсэн хөл хорио тогтоохоор шийдвэрлэсэн нь өнөөдрөөс хэрэгжиж эхлэх юм.

ОХУ-д халдварын тохиолдол 18.6 мянгаар буюу дахиад цар тахал эхэлснээс хойших хамгийн өндөр хурдаар нэмэгдсэн байна.

Дэлхийн хэмжээнд 24 цагт “COVID-19”-ийн халдвар авсан 409 мянга, эндсэн 4.9 мянган тохиолдол шинээр бүртгэгджээ. Түүнчлэн ДЭМБ-ын шаардлагын дагуу тус байгууллагын тэргүүн Тедрос Адханомыг 14 хоног тусгаарлахаар болсон байна.

Н.Номин-Эрдэнэ

Exit mobile version