Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Шударга ёсны төлөө хүчээ нэгтгэн Х.Бадамсүрэн нарыг огцруулъя, Ерөнхий сайд аа!

Нийтэлсэн

Ганцхан долоо хоногийн өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг “Монголросцветмет” ТӨҮГ-т орлогч захирлаар ажиллаж байхдаа хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөр болох 10.7 сая төгрөгийг иргэдийн татварын мөнгөнөөс төлүүлсэн хэмээн шуугив даа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнд банга хүртээн хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрт зарцуулсан дээрх мөнгийг төлөхийг үүрэгдсэн байдаг. Тэгвэл түүний араас тодорсон “хүн чанаргүй эрхэм”-ээр уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “босс” Х.Бадамсүрэн магнайдаа тоосгүй тэргүүлэн орж ирлээ.

Төрийн өмчит үйлдвэрийн захирал үр ашгийг нэмэгдүүлэх үүрэгтэй очдогоос бус татвар төлөгчдийн мөнгийг дураараа зарцуулж, тансаглан зугаацах гэж томилогддоггүй билээ. Хэзээнээсээ “улстөрчдийн саалийн үнээ” хэмээн яригдаж ирсэн “Эрдэнэт” үйлдвэр Хоохорын Бадамсүрэнгийн тансаглалд хоохолзож байна. Үнэндээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй 350 сая төгрөгийн гэрээ байгуулсан тэрбээр “Намайг хэн муулж, нохойг хэн саах вэ” гэдэг шиг аяглаж байх юм.

Сүүлийн үед “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх болсон талаарх яриа дэгдэж эхэлмэгц мань эр Төрийн ордноос салахаа болив. Хар пальто өмсөж, хар малгай духдуулсан Х.Бадамсүрэн Төрийн ордныг гороолж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга болон УИХ-ын гишүүдийн өрөөгөөр тал засан гүйсэн…

УИХ-ын зарим гишүүдийн хэлж буйгаар түүнийг огцруулах талаар яриа дэгдмэгц эрхэм захирал “Би ажилдаа үлдмээр байна. Эсхүл Хөдөл­мөрийн баатар болговол ажлаа өгөхөд бэлэн” хэмээн Төрийн өндөрлөгүүдэд эрээ цээргүй аашилсан гэх мэдээлэл бий.

Ямартай ч өдгөө 65 настай тэтгэврийн нөхөр “Эрдэнэт” үйлдвэр хэмээх их саванд эзэн болон суучихаад дураараа дургиж байгааг “Шилэн Цогоо” нийтэд ил болгов.

Х.Бадамсүрэн захирал өмнө нь УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан туршлагатай гэгддэг ч Ковидын үеийн эдийн засгийн амаргүй үед 512 сая төгрөгөөр тансаг зэрэглэлийн бенз “G-class” маркийн автомашины тендерийг зарлуулсан нь мордохын хазгай болж, тус байгууллагын шилэн дансыг иргэд ухаж төнхөхөд хүргэсэн юм. Засгийн газар нь “мөнгөгүй” хэмээн бүсээ чангалахыг дээр дооргүй шаардаж байхад зарим дарга нар унах машиндаа хагас тэрбум төгрөг зарцуулахыг ямар ч хүн эсэргүүцнэ. Ямартай ч иргэдийн шахалт шаардлагаар эрээ цээргүй тэр тендерийг цуцалсан гэх мэдээлэл гарсан. Тэгвэл 21 сая 146 мянган төгрөгөөр кофе чанагч машины тендер зарласныг юу гэж үзэх вэ. Энэ хэдхэн баримтаас харахад төрд орох ёстой мөнгө ингэж л замаасаа буруу зам руу шилгээгдэж байна. “Хүүхдийн 100 мянган төгрөг төсөвт дарамт учруулж байна” хэмээн Ц.Даваасүрэн гишүүнээс эхлээд орилж байгаа. Одоо харин ийм эрээ цээргүй луйварт цэг тавихад эрхэм гишүүд дуугаа өргөх цаг иржээ.

“Эрдэнэт” үйлдвэрийн Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр “эмчилгээний төлбөр” нэрээр Эрдэнэт үйлдвэрээс 219 сая төгрөгийг гаргуулсан авсан баримт ил болсон. Жилдээ 200 мянган төгрөгийн эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаггүй иргэдээ басамжлан доромжилж буй энэ үйлдэл Х.Бадамсүрэн нарынхны багийг хуулахад даарин дээр давс нэмж өгөв. Тодруулбал, тэрбээр 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 219 сая төгрөгийг Эрдэнэт үйлдвэрийн данснаас “Дэмбэрэлийн Дэлгэрбаярын эмнэлгийн төлбөр” гэсэн гүйлгээний утгатайгаар гаргуулан авсан байна. Иргэдийн зүгээс “Тийм бие муутай хүнийг чөлөөлж оронд нь аятайхан хүн ажиллуулах хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Иргэн Б.Цогтгэрэлийн дэлгэсэн баримт дотор Х.Бадамсүрэн өөртөө 52 сая төгрөгөөр массажны сандал авсан нь мөн л гал асаав. Дээр дурдсан 65 настай эрхэм бие нь өвдөөд массаж хийлгэх шаардлагатай юм бол ядаж тэр массажны сандлаа өөрөө авч чаддаггүй юм уу. Үнэхээр л тэгж зугаацмаар байгаа юм бол массажны газраар үйлчлүүл. Гэхдээ үйлдвэрийн бус өөрийн мөнгөөрөө эрхэм даргын зугаацал үүгээр зогссон уу гэвэл үгүй. 20 сая төгрөгөөр унадаг дугуй худалдан авсан. Жирийн иргэдийн дөрвөн улирлын байшин барих хэмжээний мөнгөөр унадаг дугуй авч зугаацсан энэ үйлдэл нь түүнийг цаашид “Эрдэнэт” үйлдвэрт ажиллах ёсзүйн эрхгүй тод нотолгоо. Жирийн уурхайчдын бүтээсэн баялгийг хувьдаа зарцуулж байгаа “Эрдэнэт”-ийн захирлын тансаглал үүгээр дуусахгүй ээ. Мөнгөн аяганы урьдчилгаа болгон 8.3 сая төгрөгийг шилжүүлсэн гэж байгаа.

Төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэр эх захгүй идүүр болсны дараагийн жишээ нь Х.Бадамсүрэн охин Б.Буянжаргалынхаа сургалтын төлбөрт 102.385.101 төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэрээс Канадын Торонтогийн их сургууль руу шилжүүлсэн баримт. Сайд Г.Ёндон 10.7 сая төгрөгийг хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрт шилжүүлсэндээ жавтий хүртсэн бол түүнээс 10 дахин их хэмжээний мөнгийг сургалтын төлбөрт шилжүүлсэн нь ямар хууль, журмын дагуу юм бол? Жирийн иргэний 50 хүүхдийн нэг жилийн сургалтын төлбөрийг ТӨҮГ-ын захирлын охин сургалтын төлбөртөө авч байх юм. Шударга ёс хаана байна аа?

2017 оны долоодугаар сарын 1-ээс хэрэгжсэн Эрүүгийн хуульд “Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан этгээдэд 2-8 жил хорих ял өгнө” гэсэн заалт бий. Ач, зээтэйгээ амьдын жаргал эдлэн суух учиртай Х.Бадамсүрэн захирал хуулийн дагуу бол аавынд залрах болзлоо хангачихаад байгаа.

Тэтгэвэртээ гарсан улстөрчид ингэж л төрийн мөнгийг баруун солгойгүй цацаж, хүлцэнгүй ард түмнийг дээрэлхэж байгаа нь зүйд нийцнэ гэж үү.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ, орон нутгийн сонгуульд шударга бусын эсрэг хүчээ нэгтгэхийг уриалан шат шатны сонгуульд ялалт байгуулсан. Тэгвэл одоо төрийн мөнгөөр наадагч “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудтай шударгаар хариуцлага тооцоход хүчээ нэгтгэх хэрэг гарлаа. Х.Бадамсүрэнгээс эхлээд үйлдвэрийн мөнгийг хувьдаа зарцуулж буй удирдлагуудаар дээрх мөнгийг төлүүлэн учруулсан хохирлыг барагдуулан, хөөж явуулах цаг болжээ. Хуулийн байгууллага гэж байдаг бол одоо л хариуцлага тооцдог цаг шүү. Төрийн өмчийн хулгайтай тэмцье гэвэл отго жинстэй нь тооцох хэрэгтэйг Х.Бадамсүрэн мэтийн олон хүний эх захгүй авирлалаас харж болохоор байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа