Энтертайнмент
Хабиб Францын Ерөнхийлөгчийг АДГУУС гэж нэрлэлээ
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон исламын шашинт алан хядагчдын эсрэг тэмцэл эхлүүлснээ зарласны дараа тус улсад шашин хоорондын мөргөлдөөн, үймээн гараад байна.
Сургуулийн хичээл дээр Мухаммед зөнчийн шог зургийг үзүүлсэн багшийг 18 настай чечень залуу Абдуллах Анзоров хөнөөж, толгойг нь тасалсан хэрэг гарсан билээ. Макрон энэ талаар “Ислам бол дэлхий дахинд хямралд орж байгаа шашин. Бид улстөржсөн исламд итгэдэггүй” гэж мэдэгдсэнээр Исламын ертөнц Францтай дайн зарлаад байгаа юм.
Исламын шашинтнууд дунд нэр нөлөө ихтэй Хабиб Нурмагомедов ч чимээгүй суусангүй. Тэр Макроныг инстаграм дээрээ адгуус хэмээн нэрлэж, нүүрэн дээр нь гутлын мөртэй зургийг нь нийтэлсэн байлаа.
Хабибын инстаграмыг 25 сая хүн дагадаг гэхээр түүний мэдэгдэл маш олон хүнд хүрсэн нь ойлгомжтой. Одоогийн байдлаар энэ постод 3 сая 600 мянган хүн лайк дараад байна.
Хабиб “Энэ адгуус болон түүнийг дагагчид үг хэлэх эрх чөлөө гэдэг уриан дор 1,5 тэрбум исламын шашинтныг доромжиллоо. Бурхан тэднийг энэ амьдралд нь ч, хойд насанд нь ч шийтгэх болно. Аллах хариугаа авахыг та нар харах болно. Исламын шашинтан бид зөнч Мухаммаддаа аав ээж, ах дүү, эхнэр хүүхдээсээ ч илүү хайртай. Энэ өдөөн хатгалаг зүгээр өнгөрөхгүй” гэж бичсэн байлаа.
Хабиб шашин шүтлэгийн асуудалд ихэд хатуу чанга ханддаг хүн. Урьд өмнө ч “Шашин шүтлэгийг доромжилж болохгүй” гэж мэдэгдэн, исламын шашныг доромжилсон Конор МакГрегор, түүний дасгалжуулагч Кавана нартай маргалдаж байлаа.