Нийгэм

Сурагчаа хүчирхийлсэн гэх үндэслэлээр П.Эрдэнэтулгад 6 жилийн хорих ял оноолоо

Нийтэлсэн

Мэргэжил сонгох ганцаарчилсан сургалтын багш, лектор залуу сурагчаа хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тухай мэдээлэлсэн. 

Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сарын 26-ны өдөр “Лектор” төвийн гүйцэтгэх захирал П.Эрдэнэтулгад холбогдох гомдол, мэдээлэл Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст ирсэн байдаг. Хохирогч эмэгтэйн зүгээс уг хэргийг Хан-Уул дүүргийн 15-р хороонд байрлах “Маршал таун” хотхонд үйлдэгдсэн гэх утгатай өргөдлийг цагдаагийн байгууллагад гаргаж байсан байдаг.

Харин уг хэргийн шалгалтын ажиллагаа дуусаж, хэрэг шүүхээр шийдвэрлэгджээ. П.Эрдэнэтулгад холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газар хянаад, Эрүүгийн хуулийн 12.1.1-т заасныг үндэслэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсний дагуу Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хурал болж өнгөрлөө.

Прокуророос П.Эрдэнэтулгад долоон жилийн хорих ял төлөвлөсөн ч шүүхээс түүнд зургаан жилийн хорих ял оноох шийдвэр гаргажээ. 

Exit mobile version