Бидэнтэй нэгд

Эрүүл мэнд

Д.Нямбаяр: Зээлээр авах оношилгооны төхөөрөмж нь аймгуудад одоо ч ашиглагддаггүй “хэвтэж” байдаг

Нийтэлсэн

Монгол Улс оношлуурыг дотооддоо бүтээж байгаа талаарх мэдээллийг бид өмнө нь танилцуулж, гар бие оролцож байгаа доктор, профессоруудын яриаг хүргэж байсан билээ. ХБНГУ-ын Мюнхений Техникийн их сургуулийн Анагаахын сургуулийн эрдэм шинжилгээний багийн ахлагч, анагаах ухааны доктор Д.Нямбаяраар ахлуулсан ажлын хэсгийн оношлуур бүтээх ажил ямар шатандаа явж байгаа талаар сонирхлоо.

“ЗЭЭЛИЙГ МАШ ҮР ДҮНТЭЙ ЗАРЦУУЛЖ, УЛСДАА АШИГТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ ХЭРЭГТЭЙ”

– ЭМЯ-тай хамтарч оношлуур бүтээх ажил тань ямар шатандаа явж байна вэ?
– Энэ оны хоёдугаар сараас хойш манайх гадны орнуудаас оношлуураа авч байсан. Тухайн үед оношлуурыг Монгол улсдаа бүтээвэл гаднаас “гуйлга гуйхгүй амар байх болно” хэмээн бодсоны дагуу энэ оны дөрөвдүгээр сард ЭМЯ-нд ажлын хэсэг байгуулан Эрүүл мэндийн сайдын тушаалаар ажлаа эхлүүлсэн.

Би ажлын хэсгийн хамт олныхоо өмнөөс багагүй бухимдаж байна. Бид таван сарын турш сэтгэл санаа нэгтэйгээр, гар нийлэн ажилласан.

Манай ажлын хэсэг Ковид-19 үүсгэгч вирусийг оношлох RT-qPCR оношлуурыг иж бүрдлээр нь бүтээж туршаад, хэд хэдэн шатны баталгаажуулалтыг ХӨСҮТ-д хэвтэн эмчлэгдэж буй өвчтөний сорьц дээр хийж дуусгасан. Эрүүл мэндийн сайдын баталсан ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд зааснаар бол одоо сайдын зөвлөлөөр орж стандарт ажиллагааны зааврыг баталгаажуулж, сургалт зохион байгуулах гэх мэт ажил л үлдээд байна. Төлөвлөгөө ёсоор бол аль зургаадугаар сард үндсэн ажлууд маань дуусах ёстой байсан боловч бид бүхнээс үл хамаарах олон шалтгаанаас болж одоог хүртэл зогсонги байдалтай байна.

Монгол эрдэмтдийнхээ бүтээсэн оношлуурыг хэрэглээнд оруулахгүйгээр гацааж байгаад, гадаадаас 6 тэрбум төгрөгөөр оношлуур худалдан авалт хийхээр энэ оны аравдугаар сарын 6-нд тендер зарласан байгааг үзвэл манай ЭМЯ дотооддоо хямд зардлаар Монгол улсынхаа нөхцөл байдалд тохирсон өндөр чанарын оношлуур үйлдвэрлэж хэрэглээнд оруулах замаар төсвийн мөнгийг хэмнэх сэтгэлгүй, харин ч эсрэгээрээ, гадаадаас өндөр үнийн дүнтэй худалдан авалт хийх ажиллагааг ил далдаар дэмжсэн үйл ажиллагаа явуулж буй мэт хардалт төрүүлж байгаа, тус яамны эрх мэдэлтнүүд нь хувийн эрх ашгаа улс эх орныхоо эрх ашгаас дээгүүр тавьдаг болохыг мөн цаагуураа илтгэж байх шиг надад санагдаж байна.

Уг тендерийг зарласныхаа дараахан ЭМЯ-наас манай ажлын хэсгийн ажлыг шуурхай явуулах чиг үүрэг гаргасан боловч, сайдын зөвлөлөөр орж ажлын үр дүнгээ танилцуулахаас өмнө гурван шатны зөвлөлөөр орж дэмжигдэх ёстой гэсэн хачирхалтай нөхцөлийг гэнэт тулгасан. Уг нөхцөлөөр бол эхний шатанд ЭМЯ-ны Оношлуур био-бэлдмэлийн зөвлөлөөс томилогдох гурван шинжээч нарт бид өөрсдийн технологийн нууц болон арга зүйгээ нэгд нэгэнгүй дэлгэрэнгүй зааж өгсний дараагаар, тэдгээр шинжээч нар нь бидний ажлыг дээрх дурдсан зөвлөлийн хаалттай хурал дээр бидний өмнөөс танилцуулга хийх бөгөөд манай ажлын хэсгийнхэн уг хуралд оролцох эрхгүй юм гэнэ. Уг зөвлөлөөс дэмжсэн тохиолдолд ХӨСҮТ-ийн Эрдмийн зөвлөлөөр орох бөгөөд, дэмжигдсэн тохиолдолд дараачийн буюу ЭМЯ-ны Ёс зүйн хороогоор орж дэмжигдээд гарч ирэх юм бол Эрүүл мэндийн сайдын зөвлөлөөр орох боломж нээгдэнэ гэсэн чиглэл өгсөн.

Энэ их өр зээлийг бид болон бидний үр хүүхдүүд л буцааж төлөх учир уг зээлийн зарцуулалтанд олон нийтийн зүгээс болон анагаах ухааны салбарынханы хараа хяналт зөвлөмж оролцоо маш чухал

Манай ажлын хэсгийн гишүүд ЭМЯ-наас цалин хангамжгүй, ямар ч төсөвгүйгээр сайн дурын үндсэн дээр ажиллаж ирсэн бөгөөд ЭМЯ-ны төсөвт хүндрэл учруулахгүйн тулд өөрсдөөсөө 30 гаруй сая төгрөг гарган судалгаа туршилтын ажлуудаа явуулсаар ирсэн. Оношлуураа бүтээж баталгаажилтаа хийсний дараагаар технологи арга зүйгээ ЭМЯ-нд үнэ төлбөргүй шилжүүлж эх орныхоо эрүүлийг хамгаалах салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулахыг зорьж ирсэн билээ. Түүнчлэн дэлхий даяар Ковид-19-ийн оношлуурыг боловсруулах болон хэрэглээнд оруулах асуудлыг ямарваа нэгэн хүнд сурталгүйгээр түргэвчилсэн буюу “emergency use authorization” журмаар шийдэж, хэрэглэж байгаа боловч энэ зарчим манайд үйлчилэхгүй байгаа нь харамсалтай.

Би ажлын хэсгийн хамт олныхоо өмнөөс багагүй бухимдаж байна. Бид таван сарын турш сэтгэл санаа нэгтэйгээр, гар нийлэн ажилласан. Тэдгээр хүмүүсийн өмнөөс би санаа их зовж байна. Хэдий миний буруугаас болоогүй ч амласан амлалтаа биелүүлж чадахгүйдээ буруутай мэт сэтгэгдэл төрсөөр байгаа юм.

– Азийн хөгжлийн банкнаас зээл авч оношилгооны төхөөрөмж  худалдаж авах гэж байгаад та нэлээн шүүмжлэлтэй хандаж байсан. 
– Азийн хөгжлийн банкнаас манай улс Ковид-19-тэй холбоотойгоор 1 хувийн хүүтэй 40 жилийн хугацаатай зээл авч байгаа гэдэг нь цахим орчинд нээлттэй, ил байгаа мэдээлэл юм. Манай улс энэ оны гуравдугаар сараас хойш АХБ-наас Ковид-19-тэй холбоотойгоор нийтдээ 130 сая ам.долларыг зээлсэн байна.

Уг төхөөрөмжийг нь судлаад үзэхээр манай улсад хэдэн жилийн өмнө бараг бүх аймгийн төвүүдэд аваад тавьчихсан урвалж оношлуур нь маш өндөр үнэтэйгээс болоод одоог хүртэл хэрэглээнд бараг оролгүйгээр “музейн үзмэр”  болоод хэвтэж байдаг

Уг зээлийн буцаан төлөлтийн графикийн дагуу бол 2060 он гэхэд бүрэн төлөгдөж дуусах ёстой. Монгол Улсын иргэдийнхээ нэрээр Ковид-19-тэй холбогдуулан авч байгаа уг зээлийн зарцуулалт нь ил тод бус байгаад л би бухимдаад байгаа юм. Учир нь энэ их өр зээлийг бид болон бидний үр хүүхдүүд л буцааж төлөх учир уг зээлийн зарцуулалтанд олон нийтийн зүгээс болон анагаах ухааны салбарынханы хараа хяналт зөвлөмж оролцоо маш чухал мэт санагдаж байна. Ер нь зээл аваад салхинд хийсгэх бус харин маш үр дүнтэй оновчтой зарцуулж улс орондоо үлдэцтэй ашигтай хөрөнгө оруулалт хийж баймаар байгаа юм.

АХБ-ны сайт дээр байгаа мэдээллээр манайх 1 сая 284 мянган ам.доллараар лабораторийн оношлогооны төхөөрөмж худалдан авна гэсэн бүдэг бадаг мэдээлэл тавьсан байгаа юм.

Уг төхөөрөмжийг нь судлаад үзэхээр манай улсад хэдэн жилийн өмнө бараг бүх аймгийн төвүүдэд аваад тавьчихсан урвалж оношлуур нь маш өндөр үнэтэйгээс болоод одоог хүртэл хэрэглээнд бараг оролгүйгээр “музейн үзмэр”  болоод хэвтэж байдаг Рош компанийн Кобас хэмээх төхөөхөрөмж болох нь ч тодорхой болсон юм. Энэ төхөөрөмж бол үйлдвэрлэсэн үйлдвэрийнхээ л оношлуурыг уншдаг бүрэн автомат ажиллагаатай молекул биологийн PCR оношлогооны аппарат юм.

-Өөрөөр хэлбэл хаалттай системтэй нь гэсэн үг үү?
– Тийм. Манай улс энэ төхөөрөмжийг ХДХВ/ДОХ, сүрьеэ гэх мэт халдварт өвчнүүдийг оношилох зорилгоор хэдэн жилийн өмнө нилээн олон тоогоор авсан байдаг юм. Дээр нь нэмээд хэлэхэд, энэ худалдаж авах гээд байгаа 1 сая 284 мянган ам.долларын үнэтэй тоног төхөөрөмжийн дэлхийн зах зээл дээрх үнэ нь бараг гурав дахин хямд үнэтэй байдаг. Хэрвээ уг төхөөрөмж одоо манайд зайлшгүй хэрэгцээтэй байна гэж үзвэл манай улсад маш олон тоогоор байгаа энэхүү тоног төхөөрөмжийг дахин нэмж авах ямар ч шаардлага байхгүй, ашиглагдахгүй байгаа олон төхөөрөмжүүдээсээ ХӨСҮТ рүү татаж авчираад таарах оношлуурыг нь захиалаад авчихад л хямд зардлаар асуудлыг шийдчих боломжтой байгаа юм. Тиймээс миний бодлоор бид байгаа зүйлээ бүрэн гүйцэт ашиглахгүй зээлийн мөнгийг үр ашиггүй зарцуулах гэж байгааг анхааруулж үзэл бодлоо илэрхийлсэн юм.

Хувьсан өөрчлөгдсөн вирусыг хаалттай системийн оношлуур тэр бүр оношилж чаддаггүй, тиймээс хаалттай системийн оношлуурыг олон тоогоор худалдан авбал вирус мутацид орсон тохиолдолд ямар ч хэрэгцээгүй зүгээр л “хог” болох болно.

Дээр нь нэмэхэд, бүрэн автомат ажиллагаатай иймэрхүү өндөр өртөгтэй тоног төхөөрөмжүүд маш нарийн тохиргоотой байдаг мөн эвдрэл гэмтэл их тохиолддог учир жилдээ дор хаяж хоёр удаа тоног төхөөрөмжинд үйлдвэрлэгчийн баталгаат засвар үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай байдаг тул урсгал зардал нь маш өндөр тусдаг. Тиймээс ч миний мэдэхээр Япон, Герман улсуудад иймэрхүү өндөр үнэтэй хаалттай системийн бүрэн автомат төхөөрөмжийг ашиглах нь их цөөн байдаг бөгөөд манайх шиг хүн ам цөөн, бага орлоготой оронд үүнийг хэрэглэхэд тун зохимжгүйн дээр эдийн засгийн хувьд маш их алдагдалтай санагдаж байна.

Түүнээс гадна хаалттай PCR оношлуурт нэг чухал сул тал бий. Коронавирус нь тогтмол хувьсан өөрчлөгддөг. Хувьсан өөрчлөгдсөн вирусыг хаалттай системийн оношлуур тэр бүр оношилж чаддаггүй, тиймээс хаалттай системийн оношлуурыг олон тоогоор худалдан авбал вирус мутацид орсон тохиолдолд ямар ч хэрэгцээгүй зүгээр л “хог” болох болно. Миний бие эдгээрт санаа зовоод, сошиал орчинд үзэл бодлоо илэрхийлсэн.

“21 ХОНОГИЙН ТУСГААРЛАЛТЫН ХУГАЦАА НЬ ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛГҮЙ, ХЭТ УРТ БАЙНА”

– Хэрэв нээлттэй системтэй PCR төхөөрөмж авбал илүү давуу талтай байх нь ээ?
– Миний бодлоор бол манай орны хувьд нээлттэй системийн PCR төхөөрөмж нь хамаагүй илүү үр дүнтэй. Жишээ нь нээлттэй тухайн агшинд хариу нь гардаг /real-time/PCR төхөөрөмжийг хэрэглээнд оруулбал тодорхой нэг улс буюу нэг компаниас хараат бус болж чадах бөгөөд үнэ өртгийн хувьд ч гэсэн маш хэмнэлттэй. Дээрх 1 сая 284 мянган доллараар нэг биш харин 30 ширхэг нээлттэй системийн /real-time/ PCR төхөөрөмж авах боломжтой. Мөн энэхүү төхөөрөмжийг зөвхөн коронавирусийн үеэр ашиглаад хаях бус харин дараа дараачийн халдварт өвчнүүдийн оношлогоонд үргэлжлүүлэн хэрэглэх боломжтой юм. Нээлттэй системийн PCR нь хамгийн бага өртөгтэй буюу урсгал зардал бага шаарддаг ба ажиллах систем нь ч манайд тохиромжтой, оношлуурыг голохгүйгээр ямар ч оношлуурыг унших давуу талтай.

Эхний өдөр болон цаад хугацаа нь 14 хоногийн дараа шинжилгээгээр сөрөг гарсан хүмүүсийг үргэлжлүүлэн тусгаарлаад байгааг нь буруу гэж бодож байна.

Өдгөө гадаадад гацсан монголчуудаа татан авах ажиллагаа удаан байгаагийн нэг шалтгаан нь манай улсын оношилгооны  чадамж сул байгаатай холбоотой мэт санагдаж байгаа. Хаалттай системийн ганц төхөөрөмж авах мөнгөөр 30 ширхэг нээлттэй системийн PCR төхөөрөмж авбал бүсийн оношлогооны төвүүд, хилийн боомтууд, нисэх буудлууд гээд олон газар ашиглаж болно. Мөн энэ төхөөрөмж дээр ажиллах боловсон хүчнээ хангалттай тоогоор бэлдчихвэл хоногтоо дор хаяж 6000 хүнд шинжилгээ хийх техникийн хүчин чадалтай болох бөгөөд гадаадад гацсан эх орон нэгтнүүдээ татаж авахаас өгсүүлээд яваандаа хилээ нээж гадаадаас нислэг авахад асуудалгүй болох мэт төсөөлөгдөж байна.

– Та Ковид-19-тэй холбоотой олон саналыг гаргасан ч манай улс хэрэгжүүлэхгүй, өөр бусад улс орнууд аль хэдийнэ хэрэглээнд нэвтрүүлээд эхэлсэн талаар дурдсан байсан. 
– Тийм. Жишээ нь саяхан Герман улсаас Япон руу нисэхэд ажигласан зүйл гэвэл, Франкфурт болон Наритагийн онгоцны буудал дээр PCR оношилгооны газрууд маш олон бий болсон байсан. Зорчигчийг онгоцноос бууж ирэхэд нь нисэх онгоцны буудал дээрээ шууд шинжилгээ хийж хариуг нь хоёр цагийн дотор гаргаад өгчихөж байгаа юм. Шинжилгээний хариу нь сөрөг тохиолдолд Германд бол тусгаарлахгүй, чөлөөтэй явуулна. Харин Японд бол хариу нь сөрөг гарсан иргэдийг хилээрээ чөлөөтэй нэвтрүүлэх боловч хоёр долоо хоногийн хугацаанд гадуур нийтийн тээврээр явахыг зөвлөхгүй байгаа юм.

– Манайд хэрэгжүүлж байгаа тусгаарлалтын дэглэмд та шүүмжлэлттэй байгаа гэсэн үг үү?
– Тийм. Манайд өмнө нь 35 хоногийн тусгаарлалттай байсан нь одоо 21 хоног болсон ч гэсэн энэ тусгаарлалтын хугацаа шинжлэх ухааны үндэслэлгүй хэт урт удаан мэт санагдаж байна. Учир нь уг вирусын нууц буюу инкубацийн хугацаа нь дунджаар 3-7 хоног байдаг болох нь тогтоогдсон учраас, эхний удаад илрээгүй бол 7-10 хоногийн дараа PCR шинжилгээгээр илрэх ёстой.  Тиймээс эхний өдөр болон цаад хугацаа нь 14 хоногийн дараа шинжилгээгээр сөрөг гарсан хүмүүсийг үргэлжлүүлэн тусгаарлаад байгааг нь буруу гэж бодож байна.

– Ярилцсанд баярлалаа.

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа