Эдийн засаг
X/01-нээс хойш 291 иргэн ипотекийн 6 хувийн хүүтэй зээлд хамрагджээ
Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн журамд өөрчлөлт орж, 2020 оны аравдугаар сарын нэгнээс эхлэн авах зээлийн жилийн хүүг зургаан хувь байхаар тогтоогоод байна.
Шинэчлэгдсэн журам хэрэгжсэнээс хойш аравдугаар сарын 29-ний байдлаар нийт 20.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 291 иргэнд олгосон гэж Монголбанк мэдээллээ. Энэхүү санхүүжилтийн 12.9 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүхий 210 хүсэлтийг Монголбанкнаас 7.7 тэрбум төгрөгийн 81 хүсэлтийг арилжааны банкнуудаас биелүүлжээ.