Дэлхий
“Зайдасны хаан” гэгддэг Оросын бизнесмэн нум сумаар харвуулж амь үрэгджээ
“Зайдасны хаан” гэгддэг Оросын томоохон бизнесмэн өчигдөр буюу Даваа гарагт Москвагийн ойролцоо гэрийнхээ саунд алагджээ.
Баг зүүсэн этгээдүүд бизнесмэнийг хамт байсан эмэгтэйнх нь хамт хүлж, мөнгө нэхсэн байна. Энэ үеэр эмэгтэй нь зугтаж цагдаад мэдээлжээ. Цагдаа нарыг ирэх үед бизнесмэнийг хулгавч нумаар (crossbow) харваж алсан байсан гэнэ.
Алагдсан хүнийг Оросын хэвлэлүүд Владимир Маругов байсныг мэдээлжээ. Тэрбээр “Озерецкие колбасы”, “Мясная Империя” махны үйлдвэрүүдийн гол эзэмшигч юм байна.
Хэргийн газраас Маруговын амийг хөнөөсөн нум олдсон, бас гэмт этгээдүүд автомашинаар зугтсаныг тогтоосон тухай ОХУ-ын мөрдөн байцаах газар мэдээлжээ.
Хэрэг гарсан тосгон нь Москвагаас баруун зүгт оршдог ба энд иргэдийн зуслан, амины орон сууцнууд олноор байдаг ажээ.
Эх сурвалж: Reuters