Дэлхий
ОХУ-д “COVID-19”-ийн халдварын тохиолдол 5 өдөр дараалан 18 мянга гаруйгаар нэмэгдлээ
ОХУ-д “COVID-19”-ийн халдварын тохиолдол таван өдөр дараалан цар тахал эхэлснээс хойших хамгийн дээд хурдаар нэмэгдлээ. Шинэ тохиолдлуудын дийлэнх нь Туркээс зөөвөрлөгдсөн гэж үзэж байгаа юм байна.
Тархалтын голомт болсон Европоос Румын, Болгар, Унгарт цар тахал эхэлснээс хойших хамгийн хүнд өдрүүд тохиож байна. Итали, Швед, Нидерландад хязгаарлалтын шинэ арга хэмжээнүүд танилцууллаа. Францад “COVID-19”-ийн улмаас эндсэн хүний тоо дөрөвдүгээр сараас хойших хамгийн дээд хурдаар өслөө.
“JPMorgan Chase” бусад банкнуудын адилаар Англи дахь дийлэнх ажилтнууддаа тодорхойгүй хугацаагаар гэрээс ажиллах чиглэл өгч байна. Англи болон Уэльст нас баралт долоо хоногт 46 хувиар нэмэгджээ.
Ерөнхийлөгчийн сонгууль болж байгаа АНУ-д “COVID-19”-ийн тархалтын хурд “Morgan Stanley”-ийн таамаглаж байснаас даваад байна. Тус улс хорио цээрийн дэглэм тогтоож, дараагийн Европ болж болзошгүйг хөрөнгө оруулагчид анхаарч харж байна. Сонгуульд нэр дэвшигчдийн хооронд өрсөлдөөн ширүүн байгаа бүсүүдэд халдварын тохиолдол огцом нэмэгдэж байгаа аж.
Дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн халдвар авсан 432 мянга, эндсэн 7.1 мянган тохиолдол шинээр бүртгэгджээ.
Н.Номин-Эрдэнэ