CRI Монгол радио

Импортын экспо Монгол улсын хувьд боломж юм

Нийтэлсэн

11-р сарын 4-нд Хятадын олон улсын импортын 3-р экспо нээлтээ хийлээ. Ши Жиньпин дарга нээлтийн ёслолд видеогоор үг хэлж тэмдэглэхдээ, Хятад улс бүх талаар нээлттэй байж, гадаад дотоодын зах зээлийг үр ашигтай уялдаатай холбож, дэлхий дахинтай зах зээлээ хуваалцан, Хятадын зах зээлийг дэлхий нийтийн, хуваалцах, хамт олны зах зээл болгож, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг ахиулах болно гэжээ.

Импортын экспод дэлхийн олон улс орон, бүс нутаг оролцож байгаагийн дотор Монгол улс оролцож байна. Импортын экспод оролцогч талууд Хятад улсын асар том зах зээл, түүнчлэн экспод оролцогч олон орон бүс нутгийнханд тухайн орныхоо онцлог бүтээгдэхүүн, давуулаг талаа танилцуулж, бизнес худалдаа, хамтын ажиллагааны зам сувгаа нэмэгдүүлэх нь экспоогоос оролцогч талуудад олгож буй өргөн боломж юм. Монгол улс уул уурхай, эко хүнсний бүтээгдэхүүн, чанарлаг үр тариа, ноолуурын бүтээгдэхүүн, аялал жуулчлалын бүтээгдэхүүнээр нэлээд давуу талтай. Тухайн орныхоо бүтээгдэхүүн, бизнесийн боломжийг Хятад улсын зах зээлд танилцуулан, Хятад улсын өргөн олон хэрэглэгчдэд хүргэх нь Монгол улсын оролцогч компани нэгжүүдэд ихээхэн боломж бөгөөд Хятад, Монгол хоёр орон эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхийн бас нэгэн чухал индэр болсон тул аль аль талдаа өндөр ач холбогдол өгч байна.

Онцгой цаг үед зохиогдож байгаа импортын экспо нь Хятад улс дэлхий нийттэй зах зээлийн боломжоо хуваалцах, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг ахиулах эрмэлзлийг харуулж байна. Ковид-19 цар тахлын улмаас дэлхийн эдийн засгийн тогтворгүй, тодорхойгүй хүчин зүйл нэмэгдэж байгаа хэдий ч, Хятад улсын нээлттэй байдлаа өргөжүүлэх алхаа түргэсэж буй хэвээр бөгөөд улс орнууд нээлттэй хөгжих, хамтын ажиллагаа өрнүүлэх их чиг хандлага өөрчлөгдөөгүй юм. Импортын экспо 3 жилийн хөгжлөөр дамжин өнөөдөр гэхэд олон улсын худалдан авалт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хүмүүнлэгийн солилцоо, нээлттэй хамтын ажиллагааны индэр болж, дэлхий нийт хамтаар хуваалцах олон улсын олон нийтийн бүтээгдэхүүн болсон юм. Энэ удаагийн импортын экспод олон орнуудын компани идэвхтэй оролцож, үзэсгэлэнгийн талбай 30 мянга шахам тэгш дөрвөлжин метрээр өргөжив. Дэлхий нийт бодит үйл ажиллагаагаараа дамжуулан Хятад улсын эдийн засагт итгэл найдвартай байгаагаа илэрхийлж, хамтдаа бэрхшээлийг даван туулах, хамтран ажиллаж хамтаар амжилтад хүрэхийн эрин цагийн дуу хоолойг уламжиллаа.

Улс орнуудын цар тахлын эсрэг тэмцлийг дэмжих, эсгүүл дэлхийн эдийн засгийн сэргэлтийг дэмжих аль ч талаар Хятад улс бол нээлттэй хамтын ажиллагааны санаачлагч бөгөөд нэн ч хэрэгжүүлэгч юм. Энэ удаагийн импортын экспогийн нээлтийн ёслолд Ши Жиньпин дарга нээлттэй хөгжлийн шинэ бүс болгон бүтээн байгуулах, гадаад худалдааны шинэчлэл хөгжлийг ахиулах, бизнес эрхлэлтийн орчныг үргэлжлүүлэн сайжруулах, бүс нутгийн хоёр талт олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зэрэг дөрвөн зүйлийн арга бодлого дэвшүүлсэн нь Хятад улс хэлснээ лавтай хэрэгжүүлэх гэсэн итгэл найдварыг дэлхий нийтэд дахин харууллаа.

Импортын 3-р экспо 2020 оны 11-р сарын 5-10-нд Шанхай хотноо болж байна. Дэлхийн топ 500 компани болон олон салбарын тэргүүлэх компаниуд идэвхтэй оролцож, эм бэлдмэл, эмчилгээний тоног төхөөрөмж, сүүний бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүн, өндөр зэрэглэлийн хэрэглээний бүтээгдэхүүн, авто машин, инженерийн машин механик зэрэг салбарт дэлхийн өмнөх аравт бичигдэж байгаа компаниудын зонхилох нь үзэсгэлэнд оролцож байна.

Импортын 3-р экспод дэлхийн олон улс орон, бүс нутаг оролцож байгаагийн дотор Ази тивээс Монгол улс, Япон, БНСУ, Турк, Сингапур, Шри-Ланка, Индонез, Филиппин, Вьетнам, Камбож, Лаос, Малайз, Иран, АНЭУ, Тажикстан, Казахстан, Афганистан зэрэг орнуудын компани нэгж оролцож байна.

Exit mobile version