Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Ерөнхийлөгч Х.Баттулгын Монголд урьсан Грета Тунбергийн тухай 10 баримт

Нийтэлсэн

Манай улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын эх орондоо айлчлан ирэхийг урьсан Грета Тунберг гэж хэн билээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэлхий дахин энэ бяцхан охиноор хангалттай бахархаж, түүний тухай хаа сайгүй ярьцгааж, мөн зарим улсын төрийн тэргүүнүүд түүнд эгдүүцэн дургүйцсэн таагүй үгнүүдийг ч бас чулуудаад амжсан. Уншигч танд сонирхолтой санагдаж болох Гретагийн тухай арван чухал баримтыг сонирхуулъя.

Эхлээд түүний тухай товчхон танилцуулахад 16 настай энэ охин өөрийн эх орон болох Шведийн парламентын гадаа ганцаархнаа жагсаал хийж, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралд анхаарлаа хандуулахыг улстөрчдөөс шаардсанаар олны анхааралд өртсөн түүхтэй.

Гал цогтой шударга шүүмжлэлүүдийг хурц үгээр илэн далангүй хэлчихдэг түүнийг Бразилийн Ерөнхийлөгч Жаир Болсонару “Хүмүүжил муутай өөдгүй хүүхэд” хэмээн тодорхойлоход хүрсэн гэдэг.

Учир нь Грета Амазонкын ой мод түймэрт өртөн шатаж байхад Болсонаруг эх орныхоо төлөө юу ч хийгээгүй хэмээн шүүмжилсэн юм. “Хэдийгээр түүнийг үзэн яддаг хүмүүс охиныг сэтгэцийн өвчтэй хэмээн шүүмжилдэг ч дөнгөж шилжилтийн насандаа яваа энэ охин цоо эрүүл мөртлөө эх дэлхийгээ авран хамгаалахын төлөө ганц үг ганхийдэггүй сая сая хүмүүсийн дэргэд жинхэнэ баатар байж чадсан” хэмээн BBC-ийн сурвалжлагч Тунбергийг тодорхойлсон удаатай.

Нэг. Сэтгэцийн ямар өвчтэй вэ

Гретаг 11, төрсөн эгчийг нь 13 настай байхад тэр хоёрыг хоёуланг нь аспержерийн синдром хэмээх нэг төрлийн мэдрэлийн өвчин, мөн анхаарал үл төвлөрөх эмгэг өвчтэй болохыг эмч нар оношилжээ. Гэвч энэ байдалдаа хэзээ ч гутарч, шантарч байгаагүй Грета өөрийнхөө өвчний талаар “Миний өвчин намайг үеийнхээ бусад хүүхдүүдээс илүү өөр болгож хүмүүжүүлсэн. Хэрвээ би бусад хүүхдүүдтэй адилхан цоо эрүүл байсан бол асуудлыг хайрцаган дотроос биш, харин хайрцагны гадна талаас нь өөр өнцгөөс харж сурахгүй байх байлаа” хэмээн ярьжээ. Зарим судлаачид шинэ мянганы Z үеийнхний төлөөлөл болсон Тунбергийг сэтгэцийн өвчтэй хүмүүс эрүүл хүмүүсээс дутахгүй, зарим талаар бүр илүү ч сэтгэх боломжтойг биеэрээ нотлон харуулсан хүүхэд гэж тодорхойлсон байдаг

Хоёр. Аав, ээж хоёр нь түүнээс дутахгүй алдартнууд

Түүний ээж нь Шведийн нэртэй дуурийн дуучин бол аав нь олонд танигдсан жүжигчин. Өвөө нь ч бас нэр хүндтэй жүжигчин явсан. Грета бүр есөн настай жоохон охин байх үеэсээ ухаалаг гар утас ашиглан дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо олонд хүргэж эхэлжээ. Улмаар 15 нас хүрмэгцээ 2018 оноос эхэлж Шведийн парламентын гадаа лоозон барьж жагссанаар олны танил болсон юм. Тэр жилдээ Шведийн Svenska Dagbladet сониноос зарласан уур амьсгалын сэдэвт нийтлэлийн уралдаанд түрүүлсэн

Гурав. Эх дэлхийнхээ сайн сайхны төлөө сургуулиа золиослов

2018 оны зун Грета охин уур амьсгалын өөрчлөлт, дулаарлын эсрэг тэмцлээ илүү үр дүнтэй болгохын тулд сургуулиа хаяж байгаагаа зарлав. Олон хүн түүний энэ шийдвэрийг буруушааж байсан ч охин долоо хоногийн баасан гариг бүр парламентын ордны өмнө байрлах голын эрэг дээр очиж “Уур амьсгалын талаарх сургуулийн ажил хаялт” нэртэй өөрийн боловсруулсан лекцийг чанга яригчаар уншдаг боллоо. Ийнхүү тэр ганц Швед төдийгүй дэлхий дахины анхааралд өртөж эхлэв. Дөнгөж 15-тай хүүхэд гэхэд мөн ч их эр зориг, бас туйлбартай зан чанар шүү

Дөрөв. АНУ руу хүй нэгдлийн үеийн дарвуулт онгоцоор аялсан нь

Уур амьсгалын өөрчлөлтийн асудлаар АНУ болон Чилид болсон НҮБ-ын уулзалтанд түүнийг оролцохыг санал болголоо. Уйгагүй хийсэн ажлынхаа үр дүнг үзэх нь энэ.

Европоос Америк тив рүү аялахын тулд тэрээр нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй дээр үеийн дарвуулт хөлөг онгоцонд суун эх орноосоо мордсон нь охиныг дэлхий даяар улам алдаршууллаа.

Түүнийг хоёр долоо хоногийн турш энгийн нэгэн дарвуулт онгоцоор 5000 километр замыг ажралгүй туулсаар Америк тивд ирэх хооронд дэлхийн хэвлэлийн хуудаснаас Грета Тунберг гэсэн нэр нэг ч өдөр салаагүй юм

Тав. Дональд Трампын магтаал тэрнийг ямар хэмжээний нийгмийн зүтгэлтэн болсныг баталлаа

Нью-Йоркт ирээд Трамп Ерөнхийлөгчтэй уулзаж, НҮБ-ын хуралдааны индэр дээрээс илтгэл тавьсан 16 нас дөнгөж шүргэж яваа охиныг одоо дэлхий дахин андахгүй мэддэг боллоо. Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч түүний талаар твиттер хуудсандаа “Грета Тунберг бол маш их гэрэл гэгээг өөрөөсөө цацруулсан, сайхан ирээдүйг тэсэн ядан хүлээж байгаа залуухан охин ажээ. Түүнийг хараад бахархах сэтгэл төрлөө” хэмээн жиргэсэн билээ. Ерөнхийлөгчийг ийнхүү жиргэсний араас Америкийн сэтгүүлчид түүнийг “Дэлхийн хамгийн аз жаргалтай охин” гэж тодорхойлсон

Зургаа. Эцэг, эх хоёр нь охиныхоо тухай ном бичихэд хүрэв

Өнгөрч буй 2019 он Тунбергийн жинхэнэ оргил жил байлаа. Түүний тухай бүх хэвлэл мэдээлэл, сошиалаар өдөр алгасалгүй бичээд зогсохгүй аав, ээж хоёр нь охиныхоо тухай “Зүрхнээс урсан гарсан үзэгдлүүд” нэртэй ном бичиж хэвлүүлсэн юм.

Эцэг, эх хоёр нь “Миний охины үйл хэрэг сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай хүмүүсийн талаарх дэлхий нийтийн хандлагыг огцом өөрчилж чадлаа” гэж номондоо бичжээ

Долоо. Зууны шилдэг илтгэлийн эзэн

Өнгөрсөн намар Грета Их Британийн парламентад илтгэл тавьсан юм. Түүний илтгэлийг лордууд өөрсдөө сонсоод зогсохгүй нийгмийн төрөл бүрийн салбарын 100 гаруй төлөөллийг байлцуулсан нь Зууны шилдэг илтгэл боллоо гэж олон хүн дүгнэжээ

Найм. “Хүн чанарын элч”

Олон улсад хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Эмнести интернэйшнл байгууллага 2019 оны зун Грета Тунбергийг “Хүн чанарын элч” хэмээх эрхэм хүндтэй шагналаар шагнав. Шагналыг дагалдан ирсэн 25 мянган еврогоо охин уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ажилладаг дөрвөн төрийн бус байгууллагад хуваан хандивлажээ

Ес. Хамгийн залуугаараа Нобелийн шагналын төлөө өрсөлдсөн нэр дэвшигч

Улиран одсон оны сүүлээр түүнийг Нобелийн энхтайвны шагналд нэр дэвшүүллээ. Хэдийгээр тэр энэ шагналыг аваагүй ч Time сэтгүүлийн оны хүнээр нэрлэгдэж чадсан. Дэлхийд алдартай сэтгүүлийн оны хүнээр нэрлэгдэнэ гэдэг Нобелийн шагнал авснаас дутуугүй том гавьяа, өндөр хүндлэл гэж хэлж болно

Арав. Сэтгэцийн өвчтэй хүүхэддээ байнга урам өгч, дэмжиж бай

Гретагийн эцэг, эх хоёр нь охидуудаа хүнд өвчтэй гэж бусдаас тусгаарлаж, үл тоомсорлосонгүй. Бас сэтгэл санаагаар унасангүй. Тэд хоёр охиныхоо хүсэл сонирхлыг үргэлж дэмжиж, тэднийгээ цагаан хоолтон болохыг сайшааж, долоо хоног алгасалгүй хотоос гадна эрүүл агаарт авч гардаг байжээ. Ингээд зогсохгүй байгальд хоргүй тээврийн хэрэгсэл гэр бүлээрээ унадаг болъё гэсэн охидуудынхаа санаачилгыг дэмжиж, автомашинаа зарж, унадаг дугуй авч унацгаасан байдаг. Хэрэв аав, ээж хоёр нь хүүхдүүдээ ингэж ойлгож, цаг зав гаргаж, бүхий л талаар дэмжээгүйсэн бол Грета Тунберг гэгч тэмцэгч, дайчин, олонд алдаршиж хүлээн зөвшөөрөгдсөн энэ охиныг бид өнөөдөр мэддэггүй байх байлаа. Эндээс сэтгэл мэдрэлийн төрөл бүрийн өвчин хэний ч хүүхдэд тохиолдож болно. Гагцхүү тэр хүүхдийн аав ээж, ар гэрийнхнээс нь асар их зүйл шалтгаална гэдгийг бид ойлгож авах боломжтой

Ингээд сэтгэцийн өвчтэй хүмүүсийн, бас Z үеийнхний хамгийн баатарлаг, бахархмаар төлөөлөл болсон 16 настай швед охины талаарх баримтуудаа өндөрлөе. Түүнийг ирэх намар манай улсад болох Олон улсын залуучуудын Ногоон наадамд хүрэлцэн ирэх эсэхийг хүлээх үлдэж дээ.

CRI Монгол радио1 долоо хоног өмнө

Ши Жиньпин Баожи болон Тяньшүй хотод ажиллав

CRI Монгол радио2 долоо хоног өмнө

Боловсролын хүчирхэг орон болохын төлөө тэмцэхийг уриалав

CRI Монгол радио2 долоо хоног өмнө

Парисын олимпод зориулсан дурсгалын баримлыг байрлуулах ёслол болов

CRI Монгол радио2 долоо хоног өмнө

Хятад-Монголын хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэхэд түлхэц үзүүлэх айлчлал

CRI Монгол радио2 долоо хоног өмнө

Хятад-Африкийн хамтын ажиллагааны хувьсал ба ирээдүй

CRI Монгол радио2 долоо хоног өмнө

Пэн Лиюань Конго улсын ерөнхийлөгчийн гэргий Антуанеттатай хамт цайлав

CRI Монгол радио2 долоо хоног өмнө

“Хятад Африк хамтдаа эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжин ажиллая” сэдэвт бага хурал Бээжинд зохиогдлоо

CRI Монгол радио2 долоо хоног өмнө

Хятад улс Африкийн орнуудтай харилцаагаа шинэ өндөрлөгт хүргэнэ

CRI Монгол радио3 долоо хоног өмнө

“Африкийн түншүүд” хэвлэл мэдээллийн арга хэмжээ болов

CRI Монгол радио3 долоо хоног өмнө

Төв Африкийн ерөнхийлөгч тусгай ярилцлага өгөв

CRI Монгол радио3 долоо хоног өмнө

Ши Жиньпин Өөрчлөлтийг иж бүрэн гүнзгийрүүлэх төв комиссын 6-р хурлыг даргалав

Дэлхий3 долоо хоног өмнө

В.Путин 2024 оны Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцогчдод мэндчилгээ илгээжээ

Эдийн засаг3 долоо хоног өмнө

Европын Холбоо худалдааны хямралыг даван гарчээ

Улс төр3 долоо хоног өмнө

Төрийн өмчийн ашиггүй компаниудыг нэгтгэж, заримыг нь татан буулгана

Нийгэм3 долоо хоног өмнө

Айлын хашаанд хавчуулагдсан байсан бор гөрөөсийг Амьтан асран хамгаалах төвд эмчилж байна

Засгийн газар3 жил өмнө

УОК: Төрийн байгуулагын 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг цахимаар ажлуулахыг даалгалаа

Нийгэм3 жил өмнө

Бар жилд бэр гуйх, гэр бүл болох цээртэй гэсэн ёс байхгүй

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Эдийн засаг3 жил өмнө

Иргэд цагаан сарын бэлтгэл базаахгүй өнжихөөр шийджээ

Дэлхий8 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эрүүл мэнд3 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ?

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм3 жил өмнө

Б.ДОРЖХОРОЛ: 33 насны мөчлөгийн заслыг БАР ЖИЛ ГАРСНЫ ДАРАА хийх ёстой

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм10 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Энтертайнмент3 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент4 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент4 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг4 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр4 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр4 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр4 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий4 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий4 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий4 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий4 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент5 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий5 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент5 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ

Энтертайнмент5 сар өмнө

Solar Монголд хийсэн видео клипнийхээ тийсерийг ЦАЦЛАА