Эдийн засаг
СЗХ: Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын 140 байгууллага үйл ажиллагаа явуулж байна
Санхүүгийн зохицуулах хорооноос үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагуудын III улирлын тайланг танилцууллаа.
Тайлант хугацаанд салбарын байгууллагууд нийт 131.3 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг зуучлуулан худалдан, худалдан авч шилжүүлсэн байна. Тухайлбал: 57 зуучлалын байгууллага 856 удаагийн хэлцэл хийжээ. Нийт 150.6 мянган ам метр талбай хамрагдсан байна.
Харин 48 зуучлалын байгууллага нийт 5.6 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг түрээслүүлсэн талаар Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ. Одоогийн байдлаар энэ салбарт 140 байгууллага үйл ажиллагаа явуулж байна.