Нийгэм

“УБТЗ” эхний 10 сарын байдлаар 1.9 сая зорчигч тээвэрлэжээ

Нийтэлсэн

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг оны эхний 10 сарын байдлаар 24.8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1.7 сая тонноор илүү байна. Мөн хугацаанд 1.9 сая зорчигч тээвэрлэсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад 580 орчим мянган хүнээр бага юм.

Энэ нь “Ковид-19” цар тахлын улмаас олон улсын зорчигч тээврийн галт тэрэг үйлчилгээнд явахгүй байгаатай холбоотой аж.

Эргэн сануулахад УБТЗ-ын хамт олон 2019 онд 28.1 сая тонн ачаа тээвэрлэж түүхэндээ байгаагүй амжилт гаргасан. Мөн 2020 оны эхний хагас жилд 14.4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь ноднингийн мөн үеэс 9.9 хувиар өссөн үзүүлэлттэй байжээ.

Exit mobile version