Дэлхий

“Оросын баавгай”, “Хятадын луу” нэг нуувч ухаад байна уу?

Нийтэлсэн

Путин жилийн өмнө л Бээжинтэй цэргийн холбоо байх магадлалыг үгүйсгэж байсан ч одоо анх удаа ийм боломж байж болох талаар хэллээ.

Сергей Аксенов

Ши Жиньпин БНХАУ-ын зэвсэгт хүчнийг шинэчлэн, маш хурдан цэргийн хүчийг дэлхийн түвшинд хүргэхийг уриаллаа. Учир нь “хүчтэй армигүйгээр хүчтэй улс эх орон төсөөлөгдөхгүй”. Хятадын тэргүүний хэлснээр ийм арми “Хятадын өвөрмөц онцлогтой социализмыг хөгжүүлж, дэмжихэд хэрэгтэй” гэв. Гэхдээ тэрээр Хятад улс ноёрхол, улс төрийн хүчний эсрэг байр суурьтай мөн хэзээ ч түрэмгийлэлд тэмүүлж байгаагүй гэж цохон дурдав.

Хятадын хөгжлийн ач холбогдлын талаар Владимир Путин саяхан онцолж хэлсэн билээ. Мэтгэлцээний клуб “Валдай”-д илтгэл хэлэх үеэрээ тэрээр Хятад мундаг гүрэн улс болох чиглэл рүү идэвхтэй явж байгаа гэж дурдлаа. Үүнээс гадна Путин хэлэхдээ Орос, Хятад хоёр цэргийн холбоо үүсгэж болох магадлалтай гэв. Үүнээс япончууд шууд айв. “Нихон кейдзай”-д дурдсанаар “АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байгаа энэ үед ОХУ-ын ерөнхийлөгч “туршилтын бөмбөлөг шидэж” байгааг үгүйсгэх аргагүй” гэжээ.

Гэтэл саяхан 2019 оны арванхоёрдугаар сард Путин БНХАУ-тай цэргийн холбоо тогтоох төлөвлөгөө байхгүй гэж хэлж байсан. Энэ хугацаанд юу өөрчлөгдөв?

Гэтэл саяхан 2019 оны арванхоёрдугаар сард Путин БНХАУ-тай цэргийн холбоо тогтоох төлөвлөгөө байхгүй гэж хэлж байсан. Энэ хугацаанд юу өөрчлөгдөв?

-Хэн Путинээс Орос, Хятадын хоорон дахь цэргийн холбооны талаар асуусныг анзаараарай гэж Дэлхийн эдийн засаг, Олон улсын харилцааны их сургуулийн Ази-Номхон далай судлалын төвийн захирал шинжлэх ухааны академич Александр Ломанов хэллээ. Энэ хүн бол Янь Сюэтун. Хятадын олон улсын харилцааны талаар онолыг бүтээсэн хүмүүсийн нэг, нөлөө бүхий Цинхуа их сургуулийн профессор, хамгийн гол нь Орос, Хятадын цэргийн холбооны талаар Хятадад ил нээлттэй асууж байсан цөөхөн хэдэн олон улсын харилцаа судлаачдын нэг юм.

“СП”:- Үүний эр зориг нь юу вэ?

-Орос, Хятадын хоорон дахь цэргийн холбооны сэдэв Хятадад тийм алдартай биш. Тэнд Оростой эв найрамдлын талаар их ярьдаг. Энэ бол мэргэжлийн, үндсэн сэдэв. Бүгд эв найрамдал, хамтын ажиллагааны талаар. Гэхдээ Хятадын албан ёсны систем арай өөр. Тэнд онолчид намынхаа эсрэг их маргадаггүй. Норматив үзэл суртлын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Харин Хятадын норматив онол бол Бээжин ямар ч холбоонд орохгүй гэсэн байр суурь барьдаг. Энэ албан ёсны чиг.

ОХУ цэргийн холбоо байгуулъя гэж санал тавилаа гэж бодъё.  БНХАУ улс төрийн өөр бодлого баримталдаг гэж хариулах байх.

Янь Сюэтун эсэргүүцэгч биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэрээр консерватив шинжээч. Гэхдээ олон улсын тавцанд хүчирхэгжихэд Хятад улс холбоотонгүйгээр тэр дундаа цэргийн холбоогүйгээр хэцүү. Тиймээс Оростой холбоо тогтоох нь ирээдүйтэй. ОХУ-ын ерөнхийлөгчөөс хэн энэ асуултыг асуув гэдэг нь яагаад чухал байгаа нь ийм учиртай.

“СП”- Орост Хятадтай холбоо тогтоох нь хэрэгтэй юу?

-Энэ арван жилийн хоёрдугаар хагас хүртэлх олон улсын харилцааны динамикаас их шалтгаална. Одоогийн байдлаар Орос, Хятадын хооронд итгэлцлийн түвшинд байгаа энэ харилцаа нь хангалттай. Аль аль нь хоорондоо зөвлөлдөж, тусалдаг. Өчигдөр энэ тухай Владимир Владимирович тодорхой ярьсан. Энэ нь цэрэг техникийн хамтын ажиллагаа, стратегийн чухал сонирхол дээр бие биеэ дэмждэг. Гэхдээ аль алинд нь найрсаг бус ханддаг улс олон учраас дайралт боллоо гэхэд шууд нэгнийгээ хамгаалах үүрэг хариуцлага хүлээх нь хүчтэй шаардлага л даа.

Одоогийн Хятадын цэргийн хүч бол дээр дурдсан бүх зөрчилдөөнийг өөрийн хил хязгаараар даван туулах чадалтай.

Орос дотроо орон нутгийн халдлагад өртөх магадлалтай. Хятад ч бас Өмнөд-Хятадын тэнгис, Тайванийн хоолой дахь зөрчилдөөнд орох эрсдэлтэй. Эсвэл Энэтхэгтэй зөрчилдөх. Одоогийн Хятадын цэргийн хүч бол дээр дурдсан бүх зөрчилдөөнийг өөрийн хил хязгаараар даван туулах чадалтай. Энэ тохиолдолд Бээжинд Оросын тусламж хэрэггүй. Орост ч мөн ялгаагүй, прибалтикаас эсвэл Украинаас өдөөн хатгалга ирэхэд Хятад оролцох шаардлагагүй. Хятад хол. Тиймээс түүний оролцооны талаар таамаглаж л ярина. Хятад, Орос хоорондоо сэтгэл зүйн, улс төрийн дэмжлэг үзүүлж, Евразийн аюулгүйн талаар хүчээ нэгтгэн ажиллах нь зүйтэй. Онгоц, танкаар бие биедээ тусламж үзүүлэх бус харин Евразийн зөрчилдөөн үүсэх боломжгүй болтол нь эрх зүйн, олон улсын улс төрийн механизмыг бий болгох хэрэгтэй. Гурав дахь хүч орж ирэн зөрчилдөөн үүсгэх боломжгүй болгох.

“СП”- Гэхдээ таны хэлснээр олон улсын харилцаа удахгүй өөрчлөгдөж болно?

-АНУ, Хятадтай зэвсгийн уралдаан зарлах, Азид дундын болон ойрын зайны пуужин байрлуулна гэж амлах оролдлогоос их зүйл шалтгаална. Энэ нь Хятад, Орос хоёр бие биеэ илүү өндөр түвшинд ойлгох шаардлагад хүргэнэ. Учир нь Америкийн пуужин Японд эсвэл Өмнөд Солонгост байрлаад зөвхөн Хятад руу чиглэсэн гэдэг нь үнэндээ бас Оросын Алс Дорнод, Сибирь рүү чиглэсэн гэсэн үг. Тиймээс энэ хоёр орны авч байгаа эсрэг арга хэмжээ Бээжин, Москвагийн дундах итгэлийг алдаж болохгүй. АНУ-ын заналхийллийн эсрэг хамтдаа хамгаалалтын төлөвлөгөөт арга хэмжээ авахаас биш үүнээс болж хоорондоо хөндийрч болохгүй.

-Дэлхийн нөхцөл байдал Орос, Хятад хоёрыг тэврэлдүүлэхэд хүргэж байна гэж цэргийн шинжээч Алексей Леонков хэлж байна. Яагаад гэвэл бидний аль алиных нь эсэргүүцэгч болох АНУ нь биднийг “хамгийн эхний дайснууд” гэж бичиг баримт дээр дурдаж байна. Rand Corporation-д дурдсанаар “хуучны эвлэршгүй дайснууд” гэжээ. Энэ зүгээр нэг үг биш.

АНУ өөрийн гол дайснаараа Хятадыг сонгосон. Энэ тухайгаа Трамп ч хэлдэг. Номхон далайн АНУ-ын зэвсэгт хүчний удирдлагууд ч хэлдэг.

Нөгөө талаас америкчууд дайн болбол яах вэ гэж судалж үзэхэд Орос, Хятад хоёр цэрэг улс төрийн талаасаа нэгдвэл Америкийн хувьд хамгийн том гамшиг гэж үзжээ. Тэгвэл Хятадын хүчтэй эдийн засаг, Оросын чадалтай цэргийн хүчтэй нэгдэнэ гэсэн үг. Үүний эсрэг Вашингтон яаж ч чадахгүй. Энэ тухайгаа америкчууд тодорхой бичдэг.

АНУ өөрийн гол дайснаараа Хятадыг сонгосон. Энэ тухайгаа Трамп ч хэлдэг. Номхон далайн АНУ-ын зэвсэгт хүчний удирдлагууд ч хэлдэг. Үүний хажуугаар Оросыг бас дурдахаа мартдаггүй. Гэхдээ Оросыг америкчууд европоор дамжуулж өддөг. Эхлээд европчууд тэдний дундын зайны пуужинг худалдаж аваад байрлуулдаг гэх мэтчилэн. Америкчууд Хятадтай учраа олоод дараа нь та нарт тусална. Ийм үгс далайн цаанаас сонсогдоход Орос, Хятадын удирдагчид ганцаараа тэмцэхэд хэцүү гэдгийг ойлгож байгаа. Тэгээд ч хөршүүдийн эсрэг дайралтыг хөндлөнгөөс хараад зогсож байвал Америкийн дараагийн золиос чи өөрөө болж болно.

“СП”- Иймэрхүү зүйл түүхэнд олон тохиолдож байсан.

-Мөн Хятад, Орос хоёр олон талт улс төрийн бодлого баримталдаг. Бусад улстай эдийн засгийн харьцаа тогтоох гэж хичээж байна. Тэдэнд дайны тухай бодогдуулахгүй, өөрсдийн эдийн засгийг хөгжүүлэх. Үүний тулд “Нэг бүс-нэг зам” гэх хэд хэдэн замтай томоохон төслийг бодож олсон. Энэ зам дээр орших улс орнууд дэд бүтцээрээ сайн орлого олох боломжтой. Гэвч Америк үүнийг Европыг алдахаасаа айж эсэргүүцсэн. Тиймээс ноцтой тэмцэл өрнөж байна. Хэрэв барууныхан ингэж Орос, Хятад руу дайраад байх юм бол энэ хоёр улс үнэхээр цэргийн хүчээ нэгтгэж магадгүй юм.

“СП”- Өрсөлдөгчдөө аль эрт салаавч үзүүлэх болсон.

-Сүүлийн гурван жилийн цэргийн сургуулилтыг хар даа. “Восток 2018”, “Центр 2019”, “Кавказ 2020”. Эдгээр сургуулилтын үеэр Орос өөрийн нутаг дэвсгэр дээр Хятадын цэргийнхнийг хүлээж авсан. “Восток 2018” үеэр тэд бие даан оролцож байсан бол “Центр 2019”, “Кавказ 2020” үеэр Оросын цэргийнхэнтэй нэг баг болж оролцсон. Цэргийн зохицуулалтыг боловсруулах шаардлагатай үед ингэдэг. Тэд нэг тушаал, нэг карт дор хамтран ажилладаг. Энэ нь америкчуудын хувьд түгшүүрийн дохио. Тэд ингэнэ гэж бодоогүй байх.

Exit mobile version