Италийн Сери-А лиг төдийгүй бүх тэмцээнийг оролцуулаад, 8-р сарын 03-аас хойш нийт 24 тоглолтод хожигдоогүй байсан “Эй Си Милан” Европа лигийн хүрээнд “Лилль” клубд талбайдаа 0:3-аар ялагдал хүлээв.
Францын лигийн хоёрдугаар бичигдэж байгаа “Лилль”, Италийн лигийн тэргүүлэгч “Эй Си Милан”-ыг талбайд нь өвдөг сөхрүүлэхэд Турк хөлбөмбөгчин Юсуф Яазичи гурван гоол оруулж гангарлаа.
Хэдий 39 настай ч Миланы довтолгооны гол хүн хэвээр байгаа Златан Ибрахимавич Сериа-А лигт 7 гоол 1 гоолын дамжуулалттай яваа бол Европа лигт ердөө ганцхан гоол оруулаад байна. Европа лигт гоол оруулж чадахгүй байгаа үзүүлэлт нь өнөөдөр ч мөн давтагдсан юм.