Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Т.Цэрэнбадрал: Мэргэжлийн хөрөнгө оруулагчид бий болсноор хөрөнгийн зах зээлийн хөгжил шинэ шатанд гарна

Нийтэлсэн

Цаг үеийн асуудлаар Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадралтай ярилцлаа.

-УИХ-аас Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр өнгөрсөн долоо хоногт шийдвэрлэсэн. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хороо ямар байр суурьтай байна вэ?

-Тэтгэврийн шинэчлэл, хувийн тэтгэврийн сангийн асуудал сүүлийн үед хүн бүрийн анхаарал хандуулж буй сэдэв болоод байна. Санхүүгийн зохицуулах хорооны хувьд хувийн тэтгэврийн сан буюу хөрөнгийн зах зээл дээрх урт хугацааны мэргэжлийн хөрөнгө оруулагч, гол тоглогчдын нэг болох энэ төрлийн сангууд манайд бий болох нь зүйтэй гэсэн бодлогын байр суурьтай байгаа. Энэ төрлийн сан бий болсноор урт хугацаатай, сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийн эх үүсвэр хөрөнгийн зах зээлээр дамжин өрсөлдөх чадавхи өндөртэй салбар, төсөлд байршиж эхлэх суурь нөхцөл бүрдэж эдийн засгийн өсөлтөд ч томоохон эерэг нөлөөллийг бий болгохын зэрэгцээ хөрөнгийн зах зээлийн хөгжлийг шинэ шатанд гаргана гэж харж байна.

Хамгийн гол нь хувийн тэтгэврийн сангийн хөрөнгийг үр ашигтай, найдвартай байдлаар удирдах нь бидний анхаарах ёстой зүйлийн нэг. Хувийн тэтгэврийн санд хуримтлагдсан мөнгөн хөрөнгийг хэн, хэрхэн удирдах, тухайн сангийн хөрөнгийг хаана байршуулж, хэрхэн хөрөнгө оруулалт хийх нь тодорхой зохицуулалт, хяналттай, хөрөнгө оруулагч нь өөрийн хөрөнгөтэй холбоотой мэдээллийг тогтмол авч байх боломж бололцоо нь нээлттэй байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, тухайн сангийн засаглал, ил тод байдал, тайлагнал ихээхэн чухал гэсэн үг.

Олон улсад тэтгэврийн санд хуримтлагдсан хөрөнгийг үнэгүйдүүлэхээс сэргийлж, үр ашигтай, эрсдэл багатайгаар удирдах үүднээс хөрвөх чадвар сайтай, эрсдэл багатай, тухайлбал Засгийн газрын үнэт цаас, эсхүл Засгийн газраас баталгаа гаргасан үнэт цаас болон өөр бусад төрлийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулдаг бөгөөд холбогдох хууль журам, бодлогын баримт бичигт ч энэ талаар тодорхой зааж өгсөн байдаг. Харин үүний дагуу хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг зүй зохистойгоор удирдах үүргийг тухайн сангийн хөрөнгө оруулалтын менежерүүд зарим тохиолдолд тусдаа хөрөнгө оруулалтын менежментийн компани хүлээдэг.

-Одоогоор хөрөнгө оруулалтын менежментийн нийт хичнээн компани манайд байдаг вэ. Ер нь санд хөрөнгө оруулах ач холбогдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг 2013 онд УИХ баталснаар хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежментийн компанийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт бий болсон. Олон улсын жишиг болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд зааснаар хөрөнгө оруулалтын сан нь хамтын болон хувийн гэсэн 2 хэлбэртэй. Хувийн хөрөнгө оруулалтын санд зөвхөн мэргэжлийн хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулдаг бол хамтын санд олон нийтэд хөрөнгө оруулах эрх нь нээлттэйн зэрэгцээ зохицуулалт нь илүү өндөр.

Хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулах нь тухайн хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтын эрсдэлээ салбараар, бүтээгдэхүүнээр тараан байршуулах, бусад хөрөнгө оруулагчтай тухайн багцтай холбоотойгоор үүсэх эрсдэл, зардлыг хуваах, оруулсан хөрөнгөө мэргэжлийн багаар буюу хөрөнгө оруулалтын менежментийн компаниар удирдуулах зэрэг давуу талтай. Мөн сангийн хөрөнгийг нэгж эрх эзэмшигчдийн нэрийн өмнөөс хадгалах чиг үүргийг кастодиан хэрэгжүүлдэг бөгөөд тухайн сангийн хөрөнгийг бодлогын баримт бичигт заасны дагуу удирдаж байгаа эсэхэд хяналт тавьдаг. Хэрэв хөрөнгө оруулалтын бодлогоос зөрсөн санхүүгийн хэрэгсэлд сангийн хөрөнгийг байршуулах шийдвэр гарсан тохиолдолд кастодиан нь нэн даруй сангийн удирдлага болон хяналт тавьж буй байгууллагуудад мэдэгдэж холбогдох арга хэмжээг авах үүргийг хүлээдэг.

Өнөөдрийн байдлаар манайд кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 3 арилжааны банк, хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 23 компани байна. Энэхүү хөрөнгө оруулалтын менежментийн компаниудаас 20 хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг Хороонд бүртгүүлсэн. Өмнө нь сангууд зөвхөн хувийн хөрөнгө оруулалтын сангийн хэлбэртэй байсан бол анхны хамтын хөрөнгө оруулалтын сан тусгай зөвшөөрлөө Хорооноос саяхан авлаа. Энэхүү хамтын хөрөнгө оруулалтын сан нь хөрөнгийн зах зээл дээрх гол бүтээгдэхүүнүүд болох хувьцаа, өрийн хэрэгсэл, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас зэрэг бүтээгдэхүүнд хөрөнгө оруулна. Ингэснээр тус сангийн нэгж эрх эзэмшигчид буюу хөрөнгө оруулагчид нь сангаар дамжуулан хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүнд хөрөнгө оруулж, оруулсан хөрөнгөө мэргэжлийн багаар удирдуулах боломжтой болж байгаа юм.

– Олон улсад хамтын хөрөнгө оруулалтын сан ямар төрлийн бүтээгдэхүүнд хөрөнгө оруулдаг вэ. Мөн бүтэц, зохион байгуулалт нь ямар хэлбэртэй байдаг вэ? 

-Дэлхийн нийт зохицуулалттай буюу хамтын сангийн цэвэр хөрөнгийн хэмжээ 2019 оны жилийн эцсийн байдлаар 54.9 их наяд орчим ам.доллар байсан бөгөөд үүний 66 хувийг хувьцаа, өрийн хэрэгсэлд, 13 хувийг мөнгөний зах зээлийн бүтээгдэхүүнд, үлдсэн 21 хувийг бусад санд хөрөнгө оруулсан байдаг. Хамтын хөрөнгө оруулалтын сан нь хөрөнгийн зах зээлийн гол тоглогч болох нь эндээс харагдана. Олон улсад хамгийн томд тооцогддог сан бол Вангард 500 индексийн сан “Vanguard 500 Index Fund Admiral shares”. Тус сан 1976 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд АНУ-ын хөрөнгийн биржүүдэд бүртгэлтэй хамгийн том 500 компанийн хувьцааны индекст суурилдаг.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага “OECD”-аас өнгөрсөн зургадугаар сард гаргасан урьдчилсан дата мэдээллээр тус байгууллагын гишүүн болон судалгаанд хамрагдсан улс орнуудын нийт тэтгэврийн сангийн хэмжээ 33 их наяд ам.доллар байгаа бөгөөд хөрөнгө оруулж буй бүтээгдэхүүнээр нь ангилбал 47.9 хувийг Засгийн газар, компанийн өрийн хэрэгсэлд, 23.4 хувийг хувьцаанд, 6.1 хувийг  хөрөнгө оруулалтын санд оруулсан байна. Өөрөөр хэлбэл, нийт сангийн хөрөнгийн 77.4 хувийг хөрөнгийн зах зээлийн голлох бүтээгдэхүүнд  хөрөнгө оруулсан гэсэн үг.

-Цаашид олон төрлийн сан бий боллоо гэхэд хөрөнгийн зах зээл дээр  хөрөнгө оруулах бүтээгдэхүүн нь бэлэн үү?  

-Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд хамтын болон хувийн хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө оруулж болох хэрэгслүүдийг тодорхой заасан. Тухайлбал, хамтын буюу олон нийтээс татсан хөрөнгийг удирдах нөхцөлд зөвхөн Засгийн газрын өрийн хэрэгсэл, аймаг, нийслэлийн Засаг даргын гаргасан өрийн хэрэгсэл, нээлттэй хувьцаат компанийн хувьцаа, зохицуулалттай зах зээлд нээлттэй арилжаалагддаг компанийн өрийн хэрэгсэл, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас зэрэгт хөрөнгө оруулах боломжтой. Тэтгэврийн сангийн хувьд одоогийн өргөн барьсан Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөлд дотоодын банкны хадгаламж, Засгийн газраас гаргасан үнэт цаас,  Хороонд бүртгэлтэй, олон нийтэд нээлттэй хэлбэрээр санал болгосон, Монгол Улсын аж ахуйн нэгжээс гаргасан үнэт цаас болон өөр бусад хөрөнгийн төрлийг тусгасан.

Манай хөрөнгийн зах зээл дээр нээлттэй арилжаалагдаж буй хувьцаа, компанийн өрийн хэрэгсэл зэрэг үндсэн бүтээгдэхүүнүүд байгаагаас гадна сүүлийн үед шинэ төрлийн бүтээгдэхүүнүүд гарч эхэлж байна. Тухайлбал, өмнө нь зөвхөн хаалттай хүрээнд ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас гарч байсан бол анх удаа зах зээл дээр өрсөлдөхүйц хүүтэй,  автомашины зээлээр баталгаажсан ХБҮЦ болон түрээсийн орлогооор баталгаажсан ХБҮЦ Хороонд бүртгэгдээд байна. Мөн өмнө хэлсэнчлэн анхны хамтын хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулагдаж сангийн нэгж эрх нь хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалагдаж байгаа зэргийг дурдаж болно.

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зааснаар банкууд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт орж, хувьцаа нь хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг болохоор байна. Энэ тохиолдолд банкинд урт хугацаанд хөрөнгө оруулах хөрөнгө оруулагчид буюу хөрөнгө оруулалтын, тэтгэврийн сангууд бий болох нь ихээхэн чухал. Сангуудын зүгээс ч мөн хөрөнгө оруулах боломжтой шинэ төрлийн бүтээгдэхүүн бий болно гэдгээрээ онцлогтой. Дээрх бүтээгдэхүүнүүдээс гадна зайлшгүй дурдах шаардлагатай, эрсдэл хамгийн багад тооцогддог, олон улсад тэтгэврийн сан болон хамтын сангуудаас хөрөнгө оруулж буй голлох бүтээгдэхүүн бол Засгийн газрын өрийн хэрэгсэл юм.

Сүүлийн 3 жилийн хугацаанд энэ бүтээгдэхүүн зах зээл дээр гараагүй бөгөөд ойрын хугацаанд блокчэйн технологид суурилан олон нийтэд нээлттэй арилжаалагдана гэсэн хүлээлттэй байна. Засгийн газрын өрийн хэрэгсэл нь аливаа улсын үнэт цаасны зах зээл дээрх суурь хүүг тогтоодог бөгөөд компанийн бондын зах зээлийн хөгжил нь Засгийн газрын үнэт цаасны өгөөжийн муруй тогтсон эсэхээс ихээхэн хамаардаг. Хөрөнгийн зах зээл өндөр хөгжсөн улс орнуудын туршлагаас харахад эхлээд компанийн бондын зах зээл хөгжсөнөөр тухайн улсын хөрөнгийн зах зээлийн хөгжил нь эрчимжсэн байдаг.

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа