CRI Монгол радио
Зарим орнууд Хятад улсын судлан бүтээсэн вакциныг хэрэглэхэд зөвшөөрөл олгов
Саяхан Бахрейн хаант улс Хятадын Эм бэлдмэлийн үндэсний корпорацын дэргэдэх Хятадын био технологийн корпорацын үйлдвэрлэсэн нэгэн төрлийн вакциныг Ковид-19 цар тахлын эсрэг яаралтай хэрэглэх зөвшөөрөл олгосон байна. Мөн өдөр Бахрейн улсын засгийн газрын зүгээс эмчилгээний тэргүүн фронтод ажиллаж байгаа хэсэг ажилтнуудад ийм төрлийн вакцин хангажээ. Ингэснээр тус улс АНЭУ-ын дараа ийм төрлийн вакциныг яаралтай хэрэглэх зөвшөөрөл олгосон Ойрх Дорнодын хоёр дахь орон боллоо. Хятадын био технологийн корпорацын нийтэлсэн мэдээллээс үзэхэд, тус корпорацын үйлдвэрлэсэн ийм төрлийн Ковид-19 цар тахлын эсрэг вакцин өдгөө АНЭУ, Бахрейн, Египет, Иордан зэрэг Ойрх Дорнодын орнуудад хэрэглэгдэж байгаа бөгөөд ийм төрлийн вакцинд Марокко, Перу, Аргентин зэрэг дэлхийн 10 гаруй орон олон улсын клиникийн Ⅲ шатны туршилтыг эмх цэгцтэй өрнүүлж, клиникийн туршилтад хамрагдсан хүний тоо 50 мянгаас давжээ. Өдгөө, олон улс оронд явагдаж байгаа олон улсын клиникийн Ⅲ шатны туршилт дуусах ойртож, туршилтын төрөл бүрийн өгөгдөл урьдчилсан төсөөлснөөс сайн байна.
Вакцин бол халдварт өвчнийг хориглох хамгийн хүчтэй технологийн арга барил юм. Ковид-19 цар тахлын эсрэг Хятад улсын 4 зүйлийн вакцин III шатны клиникийн туршилтын шатанд байж, ерөнхийдөө ахицтай бөгөөд туршилтад нэгдсэн 60 мянга шахам хүмүүс тариа хийлгэж, ноцтой сөрөг нөлөө гарсан мэдүүлэг гараагүй.
Одоог хүртэлх байдлаар, Хятадын Эм бэлдмэлийн үндэсний корпорацын Хятадын био технологийн хоёр судалгааны газрын өрнүүлсэн улсын дотоодын I、II шатны туршилтад 4064 хүн тариа хийлгэж, III шатны клиникийн туршилтад 50 мянга шахам хүн тариа хийлгэсэн бөгөөд сөрөг илрэл гараагүй, аюулгүй байдал нь сайн байна.
ДЭМБ, Олон улсын вакцин болон дархлаажуулалтын холбооноос санаачилсан “Ковид-19 цар тахлын эсрэг вакцины хэрэгжилтийн төлөвлөгөө”-нд Хятад улс нэгдсэн юм. Хятад улс уг төлөвлөгөөнд нэгдэн орсон явдлыг олон улсын хамтын нийгэмлэг өргөн хүрээнд дэмжин сайшааж байна. Олны мэдээжээр, өдгөө Ковид-19 цар тахал дэлхийн хэмжээнд халдварлан түгсээр байгаа бөгөөд олон нийтийн амь нас, аюулгүй байдал, биеийн эрүүл мэндэд ноцтой эрсдэл авчирж байна. Ийм байдалд хөгжиж буй орнууд хэрхэн аюулгүй, үр ашигтай вакциныг эдлэх нөхцөл боломжтой болох явдалд Хятад улс анхаарал хандуулж байна. Иймээс Хятад улс “Ковид-19 цар тахлын эсрэг вакцины хэрэгжилтийн төлөвлөгөө”-нд нэгдэн орсон юм. Ковид-19 цар тахлын эсрэг Хятад улсын судлан бүтээсэн вакцин ашиглалтад орсны дараа, олон нийтийн бүтээгдэхүүн болгон хөгжиж буй орнуудад урьдаар хангана гэж Хятадын тал илэрхийлсэн юм. Хятад улсын хувьд, вакцины судалгаа олон улсад тэргүүлж буйн зэрэгцээ үйлдвэрлэх чадвар хангалттай хэдий ч “Ковид-19 цар тахлын эсрэг вакцины хэрэгжилтийн төлөвлөгөө”-нд нэгдэх шийдвэр гаргав. Үүний гол зорилт нь, уг төлөвлөгөөнд нэгдэхээр дамжин олон улсын вакцины шударга хуваарилалтыг ахиулж, түүнчлэн хөгжиж буй орнууд вакцин олохыг баталгаажуулахыг хүсэж байна.
Цаашид Хятад улс уг хэрэгжилтийн төлөвлөгөөний индрээр дамжин бусад орнууд болон олон улсын байгууллагатай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх болно. Үүнээс гадна Хятад улс мөн ДЭМБ-гаас дэвшүүлсэн “Ковид-19 цар тахлыг тогтоон барих, сэргийлэх шинэ арга хэрэгслийг нээн хөгжүүлэх, үйлдвэрлэх, шударгаар хүртээх олон улсын хамтын ажиллагааг түргэтгэх” санаачилгад нэгдэв. Хятад улс, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтаар хичээн чармайж, буй бүх орнууд бүгд аюулгүй, үр ашигтай вакциныг эрх тэгш хүртэх боломжийг бий болгохын төлөө хувь нэмэр оруулах болно.
Өдгөө дэлхийн хэдэн арван улс орон Хятадын Эм бэлдмэлийн үндэсний корпорацын Хятадын био технологийн корпорацад хандан Ковид-19 цар тахлын эсрэг вакцины эрэлт хэрэгцээгээ дэвшүүлсэн бөгөөд хэрэг дээрээ нэгэнтээ яаралтай хэрэглэж эхэлсэн байна. Хятадын био технологийн корпорацын хоёр төрлийн вакцин нэгэнтээ яаралтай хэрэглэж болох хүрээнд хамрагджээ. Тус корпорац вакциныг их хэмжээгээр үйлдвэрлэх бэлтгэл ажлыг сайтар хийсэн бөгөөд аюулгүй үйлдвэрлэлийн шугамыг нэгэнтээ байгуулав. Ирэх онд үйлдвэрлэлийн чадвар 1 тэрбум ширхэгт хүрэх бөгөөд вакцины аюулгүй, хангалттай нийлүүлэлтийг баталгаажуулах боломжийг бүрдүүлэх болно.