Нийгэм
Онцгойгийн алба хаагчид өрх толгойлсон, зургаан хүүхэдтэй эмэгтэйд тусалжээ
Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 42 дугаар хороо 1 дүгээр хэсэгт оршин суугч, 6 хүүхэдтэй, амьжиргааны түвшин доогуур өрх толгойлсон эмэгтэйд алба хаагчид өөрсдийн дотоод нөөц бололцоондоо тулгуурлан тусламж үзүүллээ.
НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн зарим хорооны гэр хороолол бүхий айл өрхүүдийн түүхий нүүрс хэрэглэж байгаа эсэх, галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд үзлэг шалгалтыг зохион байгуулж байх үеэрээ энэхүү айлын нөхцөл байдлыг харжээ.
Гэрийн бүрээс хуучирч муудсан, унь дутуу, хаяавчгүй гэрт амьдардаг байсан тул гэрийн бүрээсийг шинээр сольж, гэрийн хаяаг хаяавчилж, түлээний модыг нь хагалж бэлтгэн, сургуулийн насны хоёр хүүхдэд хичээлийн хэрэглэл бүхий иж бүрэн цүнх бэлэглэсэн байна.
Эх сурвалж: ОБЕГ