Дэлхий

Дэлхий дахинд коронавирусийн халдвар авагсдын тоо 50 сая давлаа

Нийтэлсэн

Дэлхий дахинд коронавирусийн халдвар авагсдын тоо ням гарагт 50 сая давлаа гэж Америкийн Жонс Хопкинсын их сургуулиас мэдээллээ.

Коронавирусийн халдварын тархалт эхэлснээс хойш нийт 50 052 204 хүн бүртгэгдээд байгаа бөгөөд 1 252 471 хүн нас барж, 32 868 236 хүн эдгэрчээ.

Хамгийн олон буюу 9 879 323 тохиолдол АНУ-д, Энэтхэгт 8 507 754, Бразилд 5 653 561 тохиолдол бүртгэгдээд байна.

ОХУ халдвар авагсдын тоогоороо дөрөвдүгээрт бичигджээ. Тус улсад нийт 1 774 334 тохиолдол бүртгэгдэж,  1 324 419 хүн эдгэрч,  30 537 хүн нас баржээ.

Эх сурвалж: ТАСС

Exit mobile version