Covid-19

Дэлхий дахинд коронавирусийн халдвар авагсдын тоо 50 сая давлаа

Нийтэлсэн

Америкийн Жонс Хопкинсын их сургуулиас дэлхий дахинд коронавирусийн халдвар авагсдын тоо 50 сая давсан талаар ням гарагт мэдээллээ.

Үүнээс 10 сая гаруй нь АНУ-д бүртгэгдсэн, дэлхийн хамгийн халдварын тохиолдолтой байна. Араас нь Энэтхэг, Бразил улсууд орж байна. АНУ-д энэ халдварын улмаас 230 мянга гаруй хүн нас баржээ. Мөн ОХУ халдвар авагсдын тоогоороо дөрөвдүгээрт бичигджээ. Тус улсад нийт 1 774 334 тохиолдол бүртгэгдэж, 1 324 419 хүн эдгэрч, 30 537 хүн нас баржээ.

Exit mobile version