Бидэнтэй нэгд

Covid-19

Ковид-19-ийн эсрэг вакцин 90 хувийн ҮР ДҮНТЭЙГ баталлаа

Нийтэлсэн

Ковид-19 өвчнийг үүсгэгч САРСКоВ2 вирусийн халдвараас сэргийлэх вакцинтай болж 90 хувь үр дүнтэй байгааг урьдчилсан дүгнэлтээр баталжээ.

Тодруулбал, нийт зургаан улсын 43,5 мянга гаруй хүнийг хамруулж судалгаа хийсэн уг вакциныг АНУ-ын Pfizer, Германы BioNTech компаниуд хамтран бүтээж байгаа юм. Вакцины туршилтын урьдчилсан дүн урьд шөнө гарсан ба хүний биед 90 хувь хамгаалалт тогтоож чадаж байгааг нотолжээ.

Ингэснээр энэ нь маш богино хугацаанд өндөр үр дүнтэй болох нь батлагдсан вакцин боллоо.

Энэхүү сайн мэдээ эрдэмтдийн төдийгүй дэлхий нийтийн хувьд хонгилын үзүүр дэх гэрэл болж байгаа ба ирэх хавар гэхэд амьдрал хэвийн байдалдаа орж магадгүй хэмээн эрдэмтэд таамаглаж байна.

Туршилтын багт ажиллаж байгаа Оксфордын их сургуулийн анагаах ухааны профессор Сэр Жон Белл “Би энэ мэдээг хамгийн түрүүнд дуулгаж байгаа хүн байх. Гэхдээ би үүнийг маш итгэлтэйгээр хэлэх болно” гэжээ.

ЭНЭХҮҮ ВАКЦИН НЬ ХЭР ҮР ДҮНТЭЙ ВЭ?

АНУ, Герман, Бразил, Аргентин, Өмнөд Африк, Туркт явуулсан туршилтууд нь хоёр дахь тунгаас хойш долоо хоногийн дараа 90% хамгаалалттай болохыг ийнхүү харуулж байгаа юм. Одоо гурван долоо хоногийн зайтай хоёр тун шаардлагатай байгаа аж.

Жилийн эцсээр Их Британи 10 сая тун авах ёстой бөгөөд үүнээс 30 сая тунг хэдийнэ захиалжээ.

Гэсэн хэдий ч эрдэмтдийн танилцуулсан мэдээлэл нь эцсийн үр дүн биш буюу зөвхөн эхний 94 сайн дурын хүмүүсийн шинжилгээнд үндэслэсэн тул бүрэн үр дүнг гаргахад вакцины үр дүн тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж магадгүй юм.

Pfizer компанийн дарга, доктор Альберт Бурла хэлэхдээ “Бид дэлхийн өнцөг булан бүрт тохиогоод буй эрүүл мэндийн хямралыг зогсооход туслах нэн шаардлагатай нээлтийг хйихэд маш ойрхон ирлээ” гэсэн бол BioNTech-ийг үндэслэгчдийн нэг, профессор Угур Сахин вакцины туршилтын эхний үр дүнг “Маш чухал үйл явдал” хэмээн товчхон тодорхойлов.

 “2021 ОНЫ ЭЦЭС ГЭХЭД 1.3 ТЭРБУМ ТУНГ НИЙЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ”

Энэ жил цөөн тооны хүмүүс вакцинд хамрагдаж магадгүй юм. Pfizer ба BioNTech компаниуд вакцинаа зохицуулагч байгууллагуудад нийлүүлэхийн тулд энэ сарын 3-р долоо хоногт гэхэд аюулгүй байдлын талаар хангалттай мэдээлэлтэй болно гэж үзэж байгаа аж.

Мэдээж албан ёсоор бүрэн гүйцэт батлагдаагүй байхад улс орнууд вакцинжуулах аянг явуулах боломжгүй. Хүн бүрт хоёр тун шаардлагатай бөгөөд хоёр компани энэ оны эцэс гэхэд 50 сая, 2021 оны эцэс гэхэд ойролцоогоор 1.3 тэрбум тунг нийлүүлэх боломжтой гэж мэдэгдэж байна.

Мөн жилийн эцсээр Их Британи 10 сая тун авах ёстой бөгөөд үүнээс 30 сая тунг хэдийнэ захиалжээ.

ВАКЦИНЫГ ЭХЛЭЭД ХЭНД ХИЙХ ВЭ?

Вакцин хүн бүрт шууд хүрэх боломжгүй бөгөөд улс орнууд хэнд давуу эрх олгохоо хэлэлцэж байгаа аж. Вакцины жагсаалтын тэргүүн эгнээнд өвчтэй хүмүүстэй харьцдаг, халдвар авах өндөр эрсдэлтэй нөхцөлд ажилладаг бүлэг болох эмнэлэгийн байгууллагын ажилчид хамрагдана хэмээн үзэж байна.

Гэхдээ вакцин нь янз бүрийн насны бүлгүүдэд хэрхэн нөлөөлж байгаа талаарх үр дүн гараагүй учир насны ангиллын талаарх эцсийн шийдвэр гараагүй гэж байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар 50-аас доош насны, эрүүл мэндийн хувьд асуудалгүй хүмүүс вакцин хийлгэх дарааллын сүүл мушгих магадлалтай байна.

“ЭНЭ НЬ 2021 ОНЫГ ӨӨДРӨГӨӨР ХАРАХ ШАЛТГААН БОЛЖ БАЙНА”

Вакцины үр дүн амжилтай байсанд дэлхийн олон эрдэмтэн, профессор өөрийн сэтгэгдлээ хуваалцжээ.

Жишээ нь Английн профессор, эрүүл мэнд, нийгмийн халамжийн газрын эрдэм шинжилгээний зөвлөх Крис Уитти “Pfizer / BioNTech нарын мэдэгдсэн вакцин үр дүнтэй болсон урьдчилсан мэдээ нь COVID-ийн эсрэг шинжлэх ухааны хүч чадлыг харуулж байна. Аюулгүй байдал, эцсийн үр дүнг харах ёстой ч энэ нь бидэнд маш их урам зориг өглөө. Бид COVID-ийг дарахаар тасралтгүй хичээх нь чухал ч энэ нь 2021 оныг өөдрөгөөр харах шалтгаан болж байна” хэмээн жиргэжээ.

Эх сурвалж: investors.biontech.de, BBC

Дэлхий9 цаг өмнө

Орос, Украины шууд яриа хэлэлцээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлжээ

Дэлхий9 цаг өмнө

Украинд дайны галыг зогсоох боломжийг алдаж болохгүй гэж үзэж байна

Нийгэм10 цаг өмнө

Сэтгэлзүйн зөвлөгч судлаач: Т.ТӨРМӨНХ Монголын нийгэмд ёс суртахууны доройтол газар авч, оюун санааны хямрал гүнзгийрч байна

Дэлхий13 цаг өмнө

Трамп: Катар үнэгүй онгоц бэлэглэж байхад татгалзвал би тэнэг хүн болох байх

Боловсрол13 цаг өмнө

Г.Гантуяа: Үнэлгээнд өндөр оноо авсан багш цалингийн 40 хувь хүртэлх урамшуулал авна

Дэлхий13 цаг өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэлжээ

Энтертайнмент13 цаг өмнө

Жэйсон Тэйтүмийн ахиллын шөрмөс тасарсан байж болзошгүй

Нийгэм13 цаг өмнө

Сэлэнгэ аймгийн Түшиг суманд гарсан түймэрт 26562.9 га талбай ӨРТЖЭЭ

Энтертайнмент13 цаг өмнө

2024 оны энэ өдөр Монголын хоёр уулчин Эверестийг үүрд эзэгнэн үлдэв

Нийгэм13 цаг өмнө

Шарга морьт, Хандгайтын авто замын уулзварт цагдаагийн хяналтын пост ашиглалтад орлоо

Энтертайнмент13 цаг өмнө

Олимпын аварга Кайл Снайдер биеэ үнэлэгч захиалсан хэргээр баривчлагджээ

Энтертайнмент13 цаг өмнө

Б.Мөнгөнзул, Б.Мөнгөнтуул нарт “Дэлхийн цом”-ын эрх авах найдлага байна

Нийгэм13 цаг өмнө

С.Батчулуун эмч зайлшгүй гадна эмнэлгийн тусламж авах шаардлагатай болсон гэв

CGTN мэдээ16 цаг өмнө

Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны Женевийн хэлэлцээний хамтарсан мэдэгдлийн талаар танилцуулав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ээжийн хайр