Дэлхий
Уулын Карабах дахь дайныг зогсоолоо
Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян Азежрбайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нартай Уулын Карабах дахь цэргийн ажиллагааг зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Энэ талаар Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян мэдэгджээ.
Тус бүс нутагт Оросын энхийг сахиулагчдыг оруулах бөгөөд Арменийн тал Азербайжанд арваннэгдүгээр сарын 20-ны дотор Азербайжаны нутаг дэвсгэр дэх Газах болон Агдамын газар нутгийг буцааж өгөх үүрэгтэй болсон байна.
Гал зогсоох гэрээ орон нутгийн цагаар 2020 оны арваннэгдүгээр сарын 10-ны 00.00 цагаас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлжээ.
Уулын Карабах дахь мөргөлдөөн өнгөрсөн есдүгээр сарын 27-нд эхэлсэн бөгөөд 2000 орчим хүн амиа алджээ.
Эх сурвалж: ВВС