Монгол улсын нутаг дэвсгэрээс Ковид-19-ийн халдвар илэрсэнтэй холбогдуулан Биеийн Тамир, Спортын Улсын Хорооноос 11-р сарын 14-нийг хүртэл спортын арга хэмжээг түр зогсоож байгааг мэдэгдлээ.
Дан ганц тэмцээн уралдаан бус олныг хамарсан спортын хурал, цуглаан, нийтийг хамарсан арга хэмжээ, шигшээ багуудын цугларалт үүнд багтах аж.
Томоохон тэмцээн уралдаануудаас Монголын оюутны спортын V наадмын бүх арга хэмжээг зогсоосон бөгөөд 11-р сарын 14-ний 09:00 цагаас Чирлидингийн тэмцээнээр наадам үргэлжилнэ.
Мөн нэгдсэн бэлтгэлд гарч байсан Хөл бөмбөгийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багууд бэлтгэлээ өнөөдөр зогсоолоо.