Дэлхий

“Pfizer” 2021 оны эцэс гэхэд 1.3 тэрбум тун вакцин үйлдвэрлэж, 650 сая хүн вакцинжуулна

Нийтэлсэн

“Pfizer” компанийн вакцин 90 хувийн нөлөөтэй нь тогтоогдоод байна. “Коронавирус”-ийн вакцины хөгжүүлэлтэд хамтран ажиллаж буй “Pfizer” болон “BioNTech” компани 2021 оны эцэс гэхэд 1.3 тэрбум тунг үйлдвэрлэх боломжтой гэдгээ мэдэгджээ.

Үүгээр 2021 онд нийт 650 сая хүнийг вакцинжуулах боломжтой юм байна. Харин энэ жилийн хувьд 50 сая тун вакцин үйлдвэрлэх боломжтой байгаа ажээ.

Европын Холбоо тус компаниас эхний ээлжид 200 сая тун вакцин худалдан авахаар хэлцэл хийсэн байна. Мөн 100 саяыг нэмж авахаар тохиролцоод байгаа аж. Түүнчлэн ижил төрлийн технологи ашиглан вакцин үйлдвэрлэж буй “Moderna” компани “Pfizer”-т 80 сая тун вакцин нийлүүлэхээр болжээ.

Exit mobile version