Бидэнтэй нэгд

Улс төр

Асгатын мөнгөний ордын талаар хэн юу хэлэв?

Нийтэлсэн

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /11.10/ хуралдаанаар  “Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай”  тогтоолын төслийг хэлэлцлээ.  “Монголросцветмет” компанийн мэдэлд байсан тус ордыг Монгол Улсын Засгийн газраас 2019 оны тавдугаар сарын 16-ны өдөр “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсэн.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд байр, сууриа илэрхийллээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:
-Өнөөдрийг хүртэл ордыг ашиглахыг хойшлуулсан үндсэн хоёр шалтгаан бий. Нэг нь дэд бүтцийн асуудал. Нөгөө нь баяжуулалтын технологи. Өнөөдрийн байдлаар геологийн суурин руу сайжруулсан зам тавьсан байгаа. Түүнээс цааш орд руу очихын тулд ОХУ-ын хил рүү орж гарах шаардлага үүсдэг. Ордыг ашиглахын тулд ОХУ-тай ойлголцох шаардлага бий болно.  Тиймээс ордыг ашиглахад ОХУ-тай хамтарч ажиллахаас өөр аргагүй. 2006 онд ОХУ-ын Полиметал гэдэг компанитай хамтарч энэ төслийг эхлүүлэх боломж байсан. Тус компани нь Асгатын ордоос цааш 160 км-т өөрсдийн боловсруулах үйлдвэртэй.

Өнөөдрийн байдлаар тус компани руу захиа бичсэн боловч хариу ирээгүй байна. АНУ-ын нэгэн компанитай видео уулзалт хийсэн. Зөвлөлт холбоот улсад ажиллаж амьдарч байсан одоо бол АНУ-ын иргэншилтэй хүмүүс байгаа. Энэ хүмүүс ордыг ашиглах хамгийн оновчтой хувилбар нь ОХУ болон Казахстаны зүгээс тоног төхөөрөмжийн хангамж хийх нь илүү эдийн засгийн хувьд ашигтайг гэж үзэж байгаа юм билээ.  Гадаадын хөрөнгө оруулагчтай хамгийн түрүүнд ярих асуудал нь ажиллах нөхцөлөө ярих хэрэгтэй байх. Уг ордыг ашиглах ямар л боломжтой нөхцөл байна тэр бүгдэд нь тооцоо хийж хамгийн ашигтайг нь сонгох ёстой.

“Эрдэнэс Монгол” компанийн санхүү хариуцсан дэд захирал н.Ганболд:
-1998 онд Сибгипрозолото компанийн хийсэн ТЭЗҮ-д үндэслэн 2019 оны зургаадугаар сарын байдлаар зах зээлийн үнэ болон төсөөллийг түшиглээд ТЭЗҮ-г шинэчилж үзсэн. Ингэхэд хөрөнгө оруулалтад 123.8 сая ам.доллар, 500 ажилтан, борлуулалтын орлого 318.1 сая ам.доллар, үйл ажиллагааны зардал 256.6 сая ам.доллар, цэвэр ашиг 197.1 сая ам.доллар, татвар хураамж 241 сая ам.доллар байна гэж тооцоолсон. Өгөөжөө өгөх хугацаа нь 11 жил гэж тодорхойлсон. Гэхдээ ТЭЗҮ-г шинэчлэх үйл явц үргэлжилж байгаа. Энэ бол өмнө нь хийсэн ТЭЗҮ-г өнөөгийн үнэ цэнэд хөрвүүлсэн тооцоолол юм.

УИХ-ын гишүүн Г.Ганболд:
-Бидэнд өгсөн урьдчилсан ТЭЗҮ-г харахаар 1998 онд хийгдсэн ТЭЗҮ-ийн хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүлж, бусад тоонуудыг хуучин хэвээр нь үлдээсэн байна. Энэ дээрхээр бол 130 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд 24 жилийн дараа 180 сая ам.доллар болгож олох юм байна. Тэгэхээр энэ хэр үр ашигтай төсөл вэ. Үүнээс Монгол Улс ямар ашиг олох вэ. Үүнийг сайн тооцоолохгүй бол бас нэг хэрүүл нэмэгдэх юм биш байгаа гэж болгоомжилж байна.

“Эрдэнэс Монгол” компанийн захирал Д.Хаянхярваа:
-Яг өнөөдөр Асгатын мөнгөний ордын талаар тодорхой ярих түвшинд хүрээгүй байгаа. Энэ ордын судалгаа, ТЭЗҮ-г нэлээд эрт хийсэн байдаг. Өнөөдрийн хувьд ТЭЗҮ-г урьдчилсан байдлаар, таамаг хийж байгаа.  Монголд ТЭЗҮ хийх чадвартай олон байгууллага байгаа байх.  Монгол Улс хувь эзэмшинэ, татвар авах нь зөв гэхчлэн янз бүрийн санал гарах нь ойлгомжтой. Бид эхлээд хаанахтай яаж хамтарч ажиллах вэ гэдгээ нарийвчлан тогтох ёстой. Үүний дараа хувь эзэмших эсэхээ ярихгүй бол болоогүй асуудлыг хойноос эхэлж ярих гээд байна. Энэ дээр “Эрдэнэс Монгол” компанийн хувьд Монгол Улсад үр ашигтай байх, төсөл хөтөлбөрөө хурдан эхлүүлэх чиглэл барьж ажиллаж байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар:
-Энэ бол ОХУ-ын компанитай хамтрахаас өөр аргагүй орд. Стратегийн үр ашигтай боловч ашиглахад хүнд ордыг гадаад харилцааны түвшинд Оросын талтай хэлэлцээр хийж ашиглах нь эдийн засгийн хувьд илүү үр дүнтэй. Байгаль орчинд хор нөлөөгүй технологи бий болсон бол ашиглах эздүүд нь Оросын компаниуд л байгаа.  Тэгэхээр Засгийн газрын түвшинд илүү сайн хувилбар гаргаж ярилцах нь зөв байх.

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа