Энтертайнмент
Озэки Асанояма башёг өнжих боллоо
Мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын тэмцээнд ёкозүна цолтнууд гэмтлийн шалтгаанаар барилдаагүй. Харин тэдний дараах чансаатай, шинэхэн озэки Асанояма хоёр дахь өдрийн барилдаанд комүсүби Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэд ялагдсаны дараа баруун мөрөө эмчлүүлэхээр чөлөө авчээ. 26 настай түүний эмчилгээ сар гаруйн хугацаанд үргэлжлэх юм.
Асанояма башёгийн эхний өдөр Кирибаяма Б.Лхагвасүрэнг ялах үедээ баруун мөрнийхөө зөөлөн эдийг гэмтээсэн ажээ.