Улс төр

0-12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд болон ганц бие эцэгт гэрээсээ ажиллах боломж бүрдүүлж, цалинг ажилласнаар тооцож олгохыг үүрэг болгов

Нийтэлсэн

Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Ковид-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай захирамж гаргалаа.

Захирамжид нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллага, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, аж ахуйн нэгж, байгууллагын 12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд /ганц бие эцэг/-д байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр гэрээсээ цахимаар ажиллах боломжийг бүрдүүлж, цалин хөлсийг ажилласанд тооцож олгохыг үүрэг болгосон байна.

Мөн бага насны хүүхдүүдийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, хараа хяналтгүй үлдээхгүй байх, олон нийтийн үйлчилгээний газраар дагуулж явуулахгүй байх талаар арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаныханд даалгажээ.

ЗАХИРАМЖ:

УОК-ын 2020 он арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн шийдвэрээр Улаанбаатар хотоос гарах болон орон нутгуудаас гарах хөдөлгөөнийг гурван хоногийн хугацаатай хаав. Энэ хугацаанд орох хөдөлгөөн нээлттэй байх юм.

Мөн нийслэлийн бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг арваннэгдүгээр сарын 11-14-ний өдрийг хүртэл түр зогсоох, үзвэр үйлчилгээний байгууллага болон олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хурал, цуглаан, тэмцээн уралдаан, урлаг соёл, кино теарт, цахим болон бага насны хүүхдийн тоглоомын газрын үйл ажиллагааг дээрх хугацаанд түр зогсоохыг даалгаад байгаа юм.

Exit mobile version