Нийгэм

Гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 26 хувиар буурчээ

Нийтэлсэн

Бүртгэсэн гэмт хэрэг 2020 оны эхний арван сард 21.1 мянга болж, өмнөх оны мөн үеэс 7457 буюу 26.1 хувиар буурчээ.

16 болон түүнээс дээш насны 10000 хүнд ногдох бүртгэгдсэн гэмт хэрэг 2020 оны эхний арван сард улсын дунджаар 99 болж, өмнөх оны мөн үеэс 34 буюу 25.6 хувиар буурсан байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2020 оны эхний арван сард 256.6 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 60.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 83.2 тэрбум төгрөгөөр, нөхөн төлүүлсэн хохирол 27.0 тэрбум төгрөгөөр тус тус өсжээ.

Exit mobile version