Нийгэм
Албан ёсны бүртгэлтэй 500 орчим такси иргэдэд үйлчилж байна
Улсын Онцгой комисс /УОК/-ын шийдвэрээр Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотоос гарах зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоож мөн хот доторх хөдөлгөөнийг хязгаарласан. Зөвхөн чиглэлийн нийтийн тээврийн хэрэгсэл өглөө ажил эхлэх цагаар буюу 06.00-10.00, орой 17.00-21.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцож байна.
Түүнчлэн Монгол Улсад бүртгэлтэй 10 гаруй такси үйлчилгээний компаниудын 500 гаруй такси бүх цагуудад иргэдэд үйлчилж байгааг Нийслэлийн нийтийн тээврийн газраас хэллээ.
Мөн тусгай техникээр тоноглогдсон албаны шуурхай удирдлагын автомашинууд, хөдөлгөөнд оролцоно.
- Хүнсний дэлгүүр,
- супермаркет
- Хүнсний зах
- Шатахуун түгээгүүр
- Эмийн сан
- Эмнэлэг
- Худаг усан хангамж
- Дулаан хангамж
- Цахилгаан станц
- Хэвлэл мэдээлэл
- Буяны үйл ажиллагаа
- Харилцаа холбоо гэсэн дээрх байгууллагуудад ажилладаг бол ажлын үнэмлэхээ үзүүлж замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
Харин хувийн тээврийн хэрэгслээрээ замын хөдөлгөөнд оролцохгүй тул иргэд онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй, зайлшгүй тохиолдолд, хүнсээ цуглуулах, эмийн сан, эмнэлэг зэргээр үйлчлүүлэхдээ амьдарч буй бүсээсээ холдохгүй байдлаар зохицуулж иргэний үүргээ биелүүлж, бүх нийтийн бэлэн байдлын зэргийн дэглэмийг хэрэгжүүлж ажиллахыг УОК-оос анхааруулж байна.