Эдийн засаг

​УОК: Иргэдийн арилжааны зээлийг царцаах асуудлыг судалж байна

Нийтэлсэн

Монгол Улс дотооддоо коронавирусийн халдвар алдсантай холбогдуулан энэ сарын 17-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоогоод байгаа юм. Хөл хорио тогтоосон үед иргэд банкны зээлээ яах вэ гэхчлэн асуудал их тулгарч байна. Ингээд УОК-ын хуралдааны үеэр энэ талаар тодруулахад,

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян “Бид онцгой байдлын үед хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах чиглэлд анхаарч ажиллаж байгаа. Энэ чиглэлийн арга хэмжээгээ нэн тэрүүнд авч байгаа. Банкны зээлтэй холбоотой асуудлыг бид судалж байна. Зарим иргэн байгууллагаас банкны үйлчилгээ хэвийн явагдахгүй байна гэдэг талаар санал хүсэлт ирсэн. Бид хэд энэ асуудлыг судалж байна” гэлээ.

Exit mobile version