Орон нутаг
Дарханы Оргил худалдааны төвд үйлчлүүлсэн 139 иргэний PCR шинжилгээний хариу СӨРӨГ гарчээ
Сэлэнгэ аймагт үүссэн шинэ голомтын 1-р хавьтагч болох Дарханы Оргил худалдааны төвд үйлчлүүлсэн хүүхдүүд, үйлчилгээний ажилчид, эцэг эх, хүсэлт гаргасан нийт 139 иргэний PCR шинжилгээний хариу СӨРӨГ гарсан байна.
Өнгөрсөн шөнө ОБГ, ЦГ, ЭМГ хамтран таксины жолооч, худалдааны төвийн худалдагч 28 хүнийг олж тогтоох, шинжилгээ авах ажлыг зохион байгуулж ажиллажээ. Хариу удахгүй гарна. Түүнчлэн Онцгой Комисст ажиллаж байгаа ажилтан албан хаагч, сэтгүүлч 42 хүнд түргэвчилсэн шинжилгээ хийж хариу СӨРӨГ гарсан гэдгийг Дархан-Уул аймгийн онцгой комиссоос мэдээллээ.
Энэхүү мэдээллийг УИХ-ын зарим гишүүн мөн мэдээлжээ.