Covid-19
А.Амбасэлмаа: Манай улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 428 боллоо
Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа халдварын нөхцөл байдал, шинжилгээний хариу болон эмчилгээний талаар танилцууллаа.
Тэрбээр “2020 оны 11 дүгээр сарын 14-нд 814 хүнд шинжилгээ хийхэд хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. ХӨСҮТ-ийн хүлээн авах тасгаар ирсэн 28, тандалтын зорилгоор хийсэн 28 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.
Шинжилгээний хариунууд:
- 10 дугаар сарын 26-ны өдөр Будапештийн онгоцоор ирсэн 93 хүний давтан шинжилгээ
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 48 хүний давтан шинжилгээ
- Тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэсэн 16 эмч, ажилтан
- Дорноговь аймагт үүрэг гүйцэтгэсэн 61 хүн
- Увс аймгийн 14, ХӨСҮТ-ийн хүлээн авах тасгаар ирсэн 28 хүн
- Тандалтын зорилгоор хийгдсэн 28 хүн
- Сайн дурын зорилгоор шинжилгээ хийлгэсэн 21 хүний шинжилгээд коронавирус илрээгүй.
Нийслэлд бүртгэгдсэн багц өвчний батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 50 хүн, хоёр дахь хавьтлын 1,125 хүнд шинжилгээ хийсэн. Хоёр дахь хавьтлын шинжилгээ хийсэн хүмүүсээс коронавирус илрээгүй. Ойрын хавьтлын хоёр хүний давтан шинжилгээнд коронавирус илэрсэн. Тухайн голомтод батлагдсан тохиолдол ес боллоо. Тандалт судалгаа хийгдэж байна.
Дархан-Уул айамгийн 157 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Сэлэнгэ аймгийн лобораторд 170 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тэнд тандалт үргэлжлэн хийгдэж байна.
Манай улсад батлагдсан тохиолдол 428, үүнээс эдгэрсэн нь 328. Ажиглалтад 16, гэрийн ажиглалтад хоёр, ажиглалт тандалтын хугацаа дууссан 310 хүн байна. Нутаг буцаасан таван хүн байна.