Нийгэм
Д.Нарангэрэл: Тээврийн жолоочийн хавьтал 909 хүнд шинжилгээ хийлээ
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэлийн мэдээллийг хүргэж байна.
Тэрбээр, Нийслэл хот Сэлэнгэ аймагт халдвар голомтлон гарсан. Улаанбаатар батлагдсан тохиолдлын хавьтлуудыг оношлох түргэвчилсэн оношилгооны 11 цэгийг ажиллуулж байна. Эдгээр цэгт өчигдрийн байдлаар 909 шинжилгээг авсан. Одоогийн байдлаар 750 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Үлдсэн 200-гаад хүний шинжилгээний хариу өнөөдөр үдээс хойш гарна.
ЭМЯ-ны 119 тоот утас руу 1359 хүн залгаж зөвлөгөө авсан. Улаанбаатар хотод бүртгэгдсэн тохиолдол болон хавьтлуудын гэрт ЗӨСҮТ-ийн найман баг ажиллаж ариутгал, халдваргүйтгэл хийлээ гэж мэдээлэв.