Нийгэм
ЭРДЭМТЭД: Хөл хориог 14 хоног сунгах зайлшгүй шаардлагатай
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминЭрүүл мэндийн яам болон Эрдэмтдийн зөвлөл хуралдаж Улсын онцгой комисст хөл хорионы хугацааг 14 хоногоор сунгах санал хүргүүлжээ.
Хуралдаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ЭМЯ-ны ТНБД Я.Амаржаргал, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ШУА-ийн гишүүн, академич, АШУ-ны доктор П.Нямдаваа, АУ-ний доктор, тархвар судлалын зэрэгтэй эмч З.Адьяасүрэн, АУ-ны доктор, дэд профессор М.Алтанхүү, ЭМЯ-ны дэргэдэх ХӨТС-ын салбар зөвлөлийн дарга Г.Сүрэнханд нар оролцов.
Эрдэмтэн судлаачид Хөл хорио тогтоосон хугацааг 14 хоногоор сунгах зайлшгүй шаардлагатай гэдэг дээр санал нэгдэв. Учир нь одоо явагдаж буй тандалт судалгааны ажлыг дуусгах , цаашид тохиолдлын дам халдваруудыг тогтоох, шинжилгээнд хамруулах ажлуудыг өргөн хүрээнд хийх шаардлагатай гэв.
Мөн хүн амын дунд санамсаргүй түүврийн аргаар 4000-5000 хүнд шинжилгээ хийхээр төлөвлөж буйг хэлэлцэв. Улсын онцгой комиссын хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.