Нийгэм
Баянзүрх дүүрэгт нөөцийн 19 тонн мах худалдааллаа
УОК-оос байгуулсан Хүнсний хангамжийн шуурхай штабаас өчигдрөөс эхлэн /2020.11.15/ нөөцийн махыг Улаанбаатар хотын 15 байршилд худалдан борлуулах ажлыг зохион байгуулж эхэлсэн.
Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас 1, 4, 8, 10 дугаар хороонд байрлах “Скай”, “Жуков”, “Тэнгэр”, “Амгалан” зэрэг худалдааны төвүүдийн гаднах талбайд нөөцийн 19 тонн нөөцийн махыг эхний өдөр худалдаалж дууслаа. Нөөцийн махыг худалдаалахдаа халдвар хамгааллын дэглэмийг барьж, хүн хоорондын зайг бариулах ажилд Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Дүүргийн цагдаагийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс сахиулж ажиллалаа гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
НӨӨЦИЙН МАХ БОРЛУУЛАХ ЦЭГҮҮД:
Баянгол дүүрэг
- II хороо, KFC төвийн баруун талд
- 12 хороо, 6 дугаар бичил хорооллын Баянтахилт төвийн талбайд
Баянзүрх дүүрэг
- 8 дугаар хороо, Тэнгэр худалдааны төвийн талбайд
- 4 дүгээр хороо, Жуковын музейн талбай
- I хороо, Скай их дэлгүүрийн гадна талбай
- 10 дугаар хороо, Амгалан захын гадна талбай
Чингэлтэй
- 2 дугаар хороо, “Алтжин Бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд
- 16 дугаар хороо, Хайлаастын хуучин эцсийн байршил
Сүхбаатар
- Хангай хотхоны гадна талбай
- 16 дугаар хороо, Бэлх худалдааны төвийн гадна талбай
Сонгинохайрхан
- 37 дугаар хороо, Содон хорооллын дундах талбай
- 14 дүгээр хороо, Цамбагаравын урд талбай
- 1 дүгээр хороо, Толгойт Гүнгэрваа төвийн талбай
Хан-Уул
- Лавай худалдааны төвийн гадна талбай
- Буянт-Ухаа 2 хорооллын гадна талбай