Эдийн засаг

Хүүхдийн 100 мянган төгрөгийг ӨНӨӨДРӨӨС шилжүүлж эхэлнэ

Нийтэлсэн

Хүүхдийн 100 мянган төгрөгийг өнөөдрөөс шилжүүлж эхэлнэ гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Улсын онцгой комиссын өчигдрийн ээлжит шуурхай хуралдаанаар Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, явцын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, үүнийхээ дараа хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм.

Халамжтай холбоотойгоор “Өчигдрийн байдлаар 242 мянган хүнд 4.8 тэрбум төгрөгийн хүнсний талон /том хүнд 32 мянга, хүүхэд 8,000/ олгоод байна. Мөн халамжийн мөнгийг иргэдийн данс руу нь шилжүүлсэн бөгөөд маргаашаас хүүхдийн 100 мянган төгрөгийг шилжүүлж эхлэх юм” гэдгийг ЗГХМХХ-ээс мэдээллээ.

Exit mobile version