Нийгэм

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт амьсгалын аппаратыг нэмэгдүүллээ

Нийтэлсэн

Covid-19 халдвар тархах өндөр эрсдэлтэй үед эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдлаа хангаад буй. Хэрэв нөхцөл байдал хүндэрсэн үед эмнэлгүүдийн ор, эм тариа, хамгаалах хэрэгслийн хувцас хүрэлцээтэй юу гэх асуудал анхаарал татаж буй. Одоогоор Халдварт өвчин судлалын үндэсний төвд  амьсгалын 20 аппарат байна. Энэ тоог өнөөдрөөс нэмэхээр болжээ. Тодруулбал, ДЭМБ-аас өчигдөр /2020.11.16/ Цэргийн төв эмнэлэг болон ХӨСҮТ-д 96 мянган ам.долларын үнэ бүхий эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж хандивласан байна.

Эмнэлгийн бэлэн байдлыг хангах бэлтгэл ажлын хүрээнд Цэргийн төв эмнэлгийн эрчимт эмчилгээний хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлжээ. Мөн нэмэлтээр ДЭМБ-аас хандивласан эмч, ажилчдын хамгаалах хувцас, амьсгалын аппарат, монитор гээд шаардлагатай тоног төхөөрөмжөөр  хангасан байна. Тус эмнэлэгт 440 ор бэлдсэн бол ХӨСҮТ-д 400 ор, Яармагийн шинэ төрөх эмнэлэгт 500 орны нөөц байна. Шаардлагатай тохиолдолд эдгээрийн 10 хувийг эрчимт эмчилгээний зориулалтаар ашиглахаар төлөвлөжээ.

Exit mobile version