Дэлхий

Хойд Солонгос камиказэ далайн гахайнууд бэлтгэж байж болзошгүй

Нийтэлсэн

Хиймэл дагуулаас авсан зургийг шинжилж үзээд мэргэжилтнүүд Хойд Солонгос далайн гахайн сүргийг цэргийн зориулалтаар сурган бэлтгэж байж болзошгүй хэмээн дүгнэжээ.

Тэдний үзэж байгаагаар зураг дээрээс харагдах дүр зураг дайны үед далайн амьтдыг цэргийн зориулалтаар ашиглаж байсантай ижил харагдаж байгаа гэнэ. Хойд Солонгосын цэргийн үйл ажиллагааны идэвхийг бодож үзвэл тэд дайсны хөлөг онгоцыг живүүлэх зорилготойгоор далайн гахайнуудыг тусгайлан бэлдэж байж магадгүй юм.

Далайн гахай сургах үйл ажиллагаа явуулж буй байрлал нь шар тэнгист цутгадаг Тэдон голын төгсгөлөөс 12 км зайд байрлах жижиг боомт юм. Хиймэл дагуулаас авсан зураг дээр голд хоёр дугуй дүрс харагдаж байна. энэ тойрог энэ жил тав болон нэмэгдсэн бөгөөд анх 2016 онд үзэгдсэн гэнэ.

АНУ-ын тэнгисийн цэргийн хүрээлэнгийн Саттон хүрээлэнгийн мэдээлж буйгаар зураг дээрх дугуй дүрсүүд нь Америк болон Оросын арми далайн амьтан сургахдаа ашиглаж байсан технологитой төстэй харагдаж байгаа аж. АНУ, ОХУ хоёр улс өдгөө ч шумбагч илрүүлэх, хорлон сүйтгэгч барих зорилгоор тусгай сургуультай далайн амьтад бэлтгэсээр байгаа билээ.

Тухайлбал, АНУ далайн гахайнуудыг сургаж, усан доорх тэсрэх бөмбөгнүүдийг илрүүлдэг бол ОХУ-ын арми хөлөг онгоцны урд далайн гахай явуулж, аюулгүй байдал хангадаг гэгддэг аж.

Эх сурвалж: POPULAR MECHANICS

Exit mobile version