Нийгэм

Я.Содбаатар: Халдвартай хүмүүс өөр аймаг руу очвол маш том эрсдэл үүсэх учир орон нутгийн иргэдийг хотоос гаргахгүй

Нийтэлсэн

Улс орон даяар хоёр долоо хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан орон нутгаас нийслэл хотод ирсэн хүмүүс Улаанбаатарт гацаад буй.

Энэ талаар УОК-ын дарга Я.Содбаатар ” Улаанбаатар хот болон төмөр зам дагасан суурин газруудын гэсэн хоёр голомт бий. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Улаанбаатар хотод ч төмөр замын ажилчдаас шинжилгээ авч байна. Нэг ажилчнаас халдвар илэрсэн. Тийм учраас хотоос орон нутаг руу гарах иргэдийн асуудал хойшлогдож байна. Оношлогоо хийлгэх, бүртгэлжүүлэх, нийслэлээс гараад орон нутагт очих хүртэл нь бүх хяналтыг хийх журмуудыг бэлдсэн. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан шийдвэр гаргана гэдгийг иргэдэд би хэлсэн. Одоогоор орон нутгийн иргэдийг хотоос гаргаж болохгүй байна. Халдвартай хүн эсвэл ойрын болон дам хавьтал өөр аймаг руу очвол тэр аймаг сумын хэмжээнд маш том эрсдэл үүснэ. Иймээс иргэдийг хүлээцтэй байхыг уриалж байна. Улаанбаатар хотод албаны шугамаар ирсэн 500 хүн бий. Хувийн шугамаар ирсэн хүмүүсийн тоо баримтыг гаргахаар ажиллаж байна” гэж хэллээ.

Exit mobile version