CRI Монгол радио

Ши Жиньпин БРИКС-ын удирдагчдын хуралд юу ярив

Нийтэлсэн

Дэлхийн ертөнц цар тахал болон зуун жилд тохиолдоогүй өөрчлөлт хувиралттай давхцаж, олон улсын байдалд гүнзгий өөрчлөлт гарч буй чухал үед БРИКС-ын удирдагчдын 12-р хурал 17-ны өдөр видео хэлбэрээр болсон юм. Ши Жиньпин дарга уг хуралд үг хэлж, БРИКС-ын гишүүн орнуудын удирдагчидтай хижигтэй тэмцэх ажлын талаар зөвшилцөж, БРИКС-ын хөгжлийн хэтийн төлөвийг зураглаж, БРИКС-ын стратегийн түншийн харилцааг гүнзгийрүүлэх зүг чигийг зааж өгсөн юм.

Оршин амьдарч буй дэлхийн дахины ажиглахад хүн төрөлхтөн зуун жилд тохиолдоогүй ноцтой цар тахалтай нүүр тулж, дэлхийн эдийн засаг өнгөрсөн зууны 30-д оны их хямралаас нааших хамгийн ноцтой уналтад орж, ганц талт үзэл, ивээх үзэл, дээрэнгүй үзэл газар авсаар байна.

Энэ байдалд чиглүүлэн Ши Жиньпин дарга 5 зүйлийн санал зөвлөгөө дэвшүүлсэн юм. Тухайлбал олон талт үзлийг баримтлах, дэлхийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалах, эв санаа нэгтэй хамтран ажиллах, хамтаар цар тахлын сорилтыг даван туулах, нээлттэй байлгаж инновацтай хөгжих, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг ахиулах, иргэдийн амьжиргааг тэргүүн байранд тавьж, дэлхийн тогтвортой хөгжлийг ахиулах, ногоон хөгжлийг ахиулж, хүн байгалийн эе найртай зэрэгцэн оршихыг ахиулах эдгээр болно.

Ши Жиньпин даргын эдгээр санал нь хүн төрөлхтөнд тулгарч буй өнөөгийн сорилтыг даван туулах талаар хамгийн оновчтой зохицуулах төсөл болсон гэж хэлж болох юм. Үүнийг жишээлж авч үзэхэд, Олон талт үзлийг баримтлах нь дэлхийн цөөн хэдэн оронд буc олонх оронд хүртээмжтэй байх нь дамжиггүй. Дэлхийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалах нь хүйтэн дайн дууссанаас нааших эрэн үеийн дэлхийн дахины гол урсгал байсан бөгөөд байх ч болно. Зүгээр хар ухаанаар бодож үзсэн ч энх тайван тогтвортой байдал байхгүй бол ямар ч ажил хийхийн аргагүй, аль орны ард иргэд амар тайван амьдрах аргагүй нь мэдээжийн хэрэг. За тэгвэл цар тахлын нөхцөлд эв санаа нэгтэй байхгүй бол энэ аюулт өвчнийг аль орон дан ганцаараа даван туулах ямар ч боломжгүй гэх мэт яриад байвал энүүхэн хуудсанд багтахгүй.

Ши Жиньпин дарга зөвхөн хэлээд зогсоогүй, түүний удирдсан Хятадын засгийн газар маш хүчтэй арга хэмжээнүүдийг авч, бодит үйл ажиллагаагаараа хэлснээ биелүүлж буй юм. Үүнд вакцин судлан үйлдэх Хятадын төвийг байгуулсан нь БРИКС-ын орнуудын вакцин судлалын төвийн байгуулалтыг хүчтэй дэмжиж буй хэрэг юм. Үүний дээр бас БРИКС-ын орнуудын шинэ аж үйлдвэрийн хувьсгалын түншийн харилцааны инновацын төвийг байгуулж буй. 2030 он гэхэд нүүрстөрөгчийн давар исэл ялгаруулах хэмжээгээ ихээр бууруулах гэж буй зэргийн дурдаж болох юм. БРИКС-ын орнуудын хөгжлийн шинэ банкаар дамжуулж гишүүн орнуудад банк санхүүгийн хүчтэй дэмжлэг үзүүлсээр ирсэн зэргийн дурдах ёстой юм. \Сэтгүүлч Г. Баатар\

Exit mobile version