Covid-19
А.Амбасэлмаа: Халдварын 31 шинэ тохиолдол илэрч, орон нутгийн байршилтай 72 тохиолдол боллоо
2020 оны 11 сарын 18-нд 1390 хүнд шинжилгээ хийхэд 31 хүний шинжилгээнд коронавирус илэрч,1359 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй байна. Дорнод аймгийн лабораторид тандалт судалгааны зорилгоор 32 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Алтанбулагийн боомтоор 11-р сарын 16-ны өдөр орж ирсэн тир машины 30 жолоочоос 7 жолоочийн давтан шинжилгээнд вирус илэрлээ. Монгол Улсад бүртгэгдээд байгаа коронавирусийн голомт 18-нд хийсэн шинжилгээгээр
- Дархан-Уул аймагт 3,
- Сэлэнгэ 4,
- Дорноговь 1,
- Орхон 13,
- Улаанбаатарт шинээр 3 тохиолдолд вирус илэрсэн.
Нийт УБ болон таван аймагт голомтлон вирус илэрсэн.
- Улаанбаатарт нийт 14,
- Орхон 13,
- Сэлэнгэ 28
- Дархан-Уул 11,
- Говьсүмбэр 1,
- Дорноговь 1
- Улаанбаатар төмөр замын хавьтлуудын дундаас 4, нийт шинээр бүртгэгдсэн орон нутгийн байршилтай голомтод 72 тохиолдол болоод байна. Батлагдсан 505, эдгэрсэн 329, ажиглалтад 17 хүн байна.