Нийгэм
Халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа алба хаагчдад өгөх зөвлөмж
Халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа ажилтан, алба хаагчдын хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зөвлөмжийг ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс гаргалаа.
- Халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа ажилтан, албан хаагчид дархлаа дэмжих, хүнс, амин дэмийг хэрэглэх, халуун бүлээн антиоксидантаар баялаг аньс, нэрсний шүүс, аарц, цай, усыг ээлжлэн байнга уух. (Тухайлбал, С амин дэм, салимон, биоамин дэм уух),
- Спиртэнд суурилсан халдваргүйжүүлэх бүтээгдэхүүн ашиглан гарыг сайтар халдваргүйжүүлэн өвчин үүсгэгч вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх,
- Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамрагдах арга хэмжээ авах,
- Халдварын эрсдэлтэй голомтын бүсэд ажиллаж байгаа ажилтан, албан хаагч халдвар авах, тээгч болох эрсдэл өндөр байдаг тул санамсар болгоомжгүй байдлаар тархаахаас урьдчилан сэргийлэх, (Тухайлбал: Вирус, бактер нь нүдэнд үл үзэгдэх бичил биет учраас тархалтын аюулыг хүмүүс тэр бүр ойлгодоггүй. Иймээс хамгаалах хувцас хэрэгслээ зөв өмсөж, тайлаагүйгээс та өөрөө вирусийн тээгч болж, аюул үүсгэж болно.