Нийгэм

Халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа алба хаагчдад өгөх зөвлөмж

Нийтэлсэн

Халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа ажилтан, алба хаагчдын хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах  зөвлөмжийг ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс гаргалаа.

  • Халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа ажилтан, албан хаагчид дархлаа дэмжих, хүнс, амин дэмийг хэрэглэх, халуун бүлээн антиоксидантаар баялаг аньс, нэрсний шүүс, аарц, цай, усыг ээлжлэн байнга уух. (Тухайлбал, С амин дэм, салимон, биоамин дэм уух),
  • Спиртэнд суурилсан халдваргүйжүүлэх бүтээгдэхүүн ашиглан  гарыг сайтар халдваргүйжүүлэн өвчин үүсгэгч вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх,
  • Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамрагдах арга хэмжээ авах,
  • Халдварын эрсдэлтэй голомтын бүсэд ажиллаж байгаа ажилтан, албан хаагч халдвар авах, тээгч болох эрсдэл өндөр байдаг тул санамсар болгоомжгүй байдлаар тархаахаас урьдчилан сэргийлэх, (Тухайлбал: Вирус, бактер нь нүдэнд үл үзэгдэх бичил биет учраас тархалтын аюулыг хүмүүс тэр бүр ойлгодоггүй. Иймээс хамгаалах хувцас хэрэгслээ зөв өмсөж, тайлаагүйгээс та өөрөө вирусийн тээгч болж, аюул үүсгэж болно.
Exit mobile version