Улс төр

Г.Занданшатар: Охидууд томоотой байгаарай

Нийтэлсэн

УИХ-ын чуулганаар КОВИД-19-ийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож байна.

Хуралдааны эхэнд Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл хийсэн. Үүний дараа гишүүд асуулт асуух үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа,  БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл нар ам мурийв.

УИХ-ын дарга Г.Занданшатар эл маргааныг таслан, “Охидууд томоотой байгаарай” гэж сануулав.

С.Одонтуяа гишүүн “Цар тахлын төсөв батлаагүй. Хөшөө, музейдэд илүү анхаарсан” гэж шүүмжилсэн бол Д.Сарангэрэл сайд “Та нар Иргэний онцгой комисс байгуулж, төлөвлөгөөт ажлыг шахсан тул ийм байдал үүссэн” гэж буруутгасан юм.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Өнгөрсөн хугацаанд өндөржүүсэн бэлэн байдалд олон сар ажилласан. Сайн ажилласан хүмүүст баярлалаа. Өчигдөр Ерөнхий сайд үг хэллээ. Байлдаантай кино ярьж байгаа юм шиг хариуцлагагүй үг хэлсэн. “10 сар бүслэлтэд байлаа, одоо гардан тулаанд орохоос өөр аргагүй боллоо” гэж хэлсэн. Засгийн газар 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэдгээ зарласан. ДНБ-ий 9.9 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг КОВИД-ийн эсрэг зарлагадсан. Бид төсөв батлахад олон удаа хэлсэн. Хямралын үед төсөв баталж байгаа тул тэр олон музей, хөшөөг боль гэж хэлээд байхад ЖДҮ, мөнгөний бодлогод нэг ч төгрөг тавиагүй.

БОАЖ сайд Д.Сарангэрэл:

-С.Одонтуяа дэд дарга хариуцлагатай бай. Юун дайн, таанк яриад байгаа юм. Яагаад төлөвлөгөөгүй байна гэж. Дэмий цаг үрсэн зүйл байхгүй. 12 мянган хүн гардан тулаанд орж, нэг тохиолдлын араас өдөр шөнөгүй явж байна. Дэлхийн улс орны лидерүүд аль болох сэтгэл санаагаар дэмжиж байхад та аль болох доош нь хийж байна. Та нар Иргэний онцгой комисс байгуулж, шахсаар байгаад хуваарьтай явж байсан ажлыг өөрчилсөн.

Exit mobile version