Зөвлөгөө
Ремдезивир эмийг COVID-ын эмчилгээнд хэрэглэхгүй байхыг зөвлөжээ
Вирусний эсрэг бэлдмэл болох Ремдезивир нь коронавирусний халдвартай хүмүүст зориулагдаагүй гэж ДЭМБ мэдээлжээ.
Олон улсын шинжээч нарын багийн судалгаагаар COVID-19-ийн халдвартай хүмүүст өвчний явц нь хүнд эсэхээс үл хамааран Ремдезивир эм биеийг нь сайжруулдаг гэх нотолгоо олоогүй гэнэ.
ДЭМБ-ын мэдээлснээр уг эм коронавирусний халдвартай өвчтөнүүдэд эмнэлэгт ихээр хэрэглэгдэж байжээ. Гэхдээ үүрэг нөлөө нь тодорхой бус хэвээр үлдэж байгаа гэв.
Гэхдээ олон мянган өвчтөнүүд дээр хийсэн судалгаагаар Ремдезивир эм коронавирусний эсрэг үр дүн үзүүлэхгүй ч сөрөг нөлөө үзүүлээгүй аж.
ДЭМБ-аас мэдээлж байгаагаар Европ болон АНУ дахин цар тахлын голомт болжээ.